Аалзны тор мэт хэрсэн мөнгөн хүүлэгчид

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 20 ・ 5

resize_1397526648

Б.Ариунжаргал бүсгүй өдгөө 27 настай, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад саяхан суллагдсан нэгэн. Тэрбээр урьд нь /гурван жилийн өмнө/ анхны үрээ үнэрлэн, нөхөртэйгээ охинтойгоо дутагдах гачигдах зүйлгүй аз жаргалтай сайхан амьдарч байжээ. Амьдарч байжээ гэсний учир нь өдгөө тэр залилагч гэсэн нэр зүүн, ганцаараа хяслант өдөр хоногийг өнгөрөөж сууна.

“Би охиноо үнэхээр их санаж байна. Даанч түүнийгээ хажуудаа авах гэхээр мөнгө байхгүй, хоёрдугаарт охиныхоо сэтгэл санаанд дарамт учруулаад дэмий шүү дээ. Энэ бүхний учрыг олтол охиноо тэр айлд байлгасан нь дээр” хэмээн ярихдаа тэр асгартал уйлав.

Нөхөр чинь хаана байгаа вэ гэсэн асуултад “Тэр хүний зөв, надаас салсан нь зөв болсон. Хэрвээ бид хамтдаа амьдарч байсан бол тэр мөнгө хүүлэгчид надаас гадна миний нөхрийг дарамтлах байсан шүү дээ. Би л золиос болсноороо болоод дуусъя. Өөр бусад хүнийг энэ аалзны тор руу оруулах хэрэггүй” хэмээн хариуллаа.

Шоронд орохгүйн төлөөх тэмцэл

Б.Ариунжаргал бүсгүй 2011 онд Офицеруудын ордны зүүн талд байрлах “Баянзүрх 2” Худалдааны төвд гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр лангуу худалдаж авчээ. Ингээд бараагаа дүүргэн наймаагаа эхэлсэн байна. Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа борлуулдаг байсан учраас дистрибютер компаниудаас сарын эхэнд бараагаа татан авч, сарын сүүлээр тооцоогоо хийдэг байжээ. Шинээр нээгдсэн худалдааны төв учраас эхэн үедээ барааны эргэлт тааруу байснаас  сарын сүүлд компаниудынхаа тооцоог хийх болоход тодорхой хэмжээний мөнгө дутсанаас анхлан хоногийн зээл авсан байна.

Тодруулбал, тэрбээр хамгийн анх мөнгө хүүлэгчээс 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, өдөр бүр 36000 төгрөг төлөх гэрээ байгуулсан аж. Энэ мөнгөө ч тухай бүрт нь өгч, өнөөх зээлдүүлэгч нь ч сар бүр түүнд мөнгө зээлүүлдэг болж, зээлэх мөнгөнийх нь ч хэмжээ ихэсчээ.

Нэг л мэдэхэд бүсгүй өдөрт олсон орлогоо тэр чигээр нь мөнгө хүүлэгчид өгч, сарын сүүлд компаниудынхаа тооцоог хийх ямар ч мөнгөгүй хоцорч эхэлсэн байна.

Сарын эхэнд барааг нь авчихаад сарын сүүлд тооцоон дээрээ унжиж болохгүй учраас бүсгүй дахиад л мөнгө хүүлэгчдэд хандаж, компаниудынхаа тооцоог тэглэдэг байж.

Энэ мэтээр тэрбээр нэг л мэдэхэд 5-6 мөнгө хүүлэгчдээс 1-10 сая төгрөг зээлж авсан нь өдгөө аалзны торны мэт түүнийг хэржээ. Олсон орлогоо нэг ч төгрөг дутаахгүйгээр хоногийн зээлийнхэнд өгнө. Өгч чадахгүй бол тэд сүрдүүлнэ, хажууд нь манаж зогсч байгаад бүх орлогыг нь хуу хамаад явна. Бүсгүй яг ийм амьдралаар хоёр жил гаруйг ардаа орхиж, эцэст нь залилан хийсэн гэдэг үндэслэлээр цагдан хоригджээ.

Тэрбээр “Нэг л мэдэхэд би мөнгө хүүлэгчдээс 100 хувь хараат болсон байсан. Энэ хугацаанд би зөвхөн шоронд орохгүйн тулд л амьдарсан. Гэр бүлийнхэндээ ч /нөхөр, охин/ анхаарал тавихаа больсон. Гэртээ ганц талх ч авч чадахгүй мөнгө л боддог байв” хэмээн ярьж байна.

Түүний хэлж байгаагаар тус худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн ихэнх нь өдрийн зээлээр амь зогоодог аж.

Мөнгө хүүлэгчдийн зан ааш эхэндээ их эелдэг ч сүүлдээ араатан мэт болдог тухай тэрбээр ийн ярьж байна.

-Өдрийн зээлийнхнээс авсан мөнгөө графикийн дагуу төлж чадахгүй бол яах вэ. Хүү нь нэмэгдэх үү?

-Шоронд орно шүү дээ. Мөнгөө төлж чадахгүй, дутуу төлөөд эхэлбэл тэд шууд л сэтгэлзүйн дарамт үзүүлдэг юм билээ. “Чи мөнгөө төлөхгүй бол шоронд орно шүү дээ, саяхан нэг охин ийм асуудлаас болоод шоронд орчихсон” гэх зэргээр ярина.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 30/

    mongolchuud mini haana b.na aa

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 21/

    Mongol er hun haana baina aa. Ohinoo eejtei ni uldeehiin tuld uuruu yaliig ni uurchih zoriggui ashiglaj baigaad zovoh tsagt ni hayaad yavchih gej.

    Хариулах
  • 11111 / 2016 08 сар 21/

    11111111

    Хариулах
  • unshigch / 2016 08 сар 20/

    Oriflemni goo saihani baraa zarah gej hichneen hun hohirson bilee.tsuun heden hun l bayjsan.hungun argaar mungu oloh zarchim n yg uun deer yvagdaj bga shuu de.ali ali taldaa lbga.ali ch salbart ene uildel gazar avsan.het tuilshirch bolohgui.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 20/

    Teneg huuhen yum da

    1
    Хариулах