Орон нутгийн хөрөнгийг “завшсан” этгээд “дарга” болохоор хөөцөлдөж явна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25 ・ 1

Төрийн хөрөнгийг идэж шамшигдуулсан нөхдүүд эргээд төрд санаархдаг буруу жишиг давтагдах нь уу гэлтэй уу гэлтэй үйл явдал Ховд аймагт өрнөж эхлэсэн байна. Учир юу гэвэл Ховд аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар 2008-2012 онд ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл гэх эмэгтэй тухайн үед ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаар буюу 2013 онд тус аймгийн Булган сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 25.0 сая төгрөг завшаад алга болсон ажээ. Уг мөнгө нь орон нутагт ажлын байр бий болгох зориулалттай байсан боловч Ховд аймгаас шилжсэн тус этгээд мөнгийг завшсанаас хойш ор сураггүй алга болжээ. Гэвч амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэрээр тэрбээр одоо Ховд аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт удирдах албан тушаал горилж явна. Түүнийг тус албанд томилуулахаар Улаанбаатар хотоос нөлөө бүхий эрхэмүүд тусалж дэмжиж байгаа гэх.

 

Ийнхүү төр түмэн хоёрын мөнгийг шамшигдуулж ор сураггүй болсон Л.Билэгдэмбэрэл гэх бүсгүй юуны учир орон нутгаас томилдог албан тушаалд улайран шунана вэ? Уг нь бол энэ мэт ширэн нүүртнүүдэд төр төмөр нүүрээ үзүүлж өдийд хууль шүүхийн хаалга татаад хариуцлагаа үүрээд явж байх учиртайсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 25/

    Өнөөх хандивыг нь ахиухан өгчихсөн юм байгаа биздээ,зарж борлуулах албан тушаалын жагсаалтанд байсан биздээ.

    Хариулах