Ухаалаг системд шилжсэнээ мартаад байна уу даа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25

Ухаалаг системдээ итгэхгүй байх аваас түүнийг ашиглахын хэрэг байна уу хэмээн Замын цагдаагийн нөхдүүдээс асуумаар байна.  Монгол Улсын нийслэл төдийгүй 21 аймаг цахим сүлжээнд холбогдсоноор тухайн иргэний бичиг баримттай холбоотой бүхий л асуудал  эрх бүхий албан тушаалтны компьютерт удам судар, албан тушаал, өмч хөрөнгө, гэрийн хаягтайгаа хадгалагдаж буй. Энэхүү мэдээллийн санг хамгийн ихээр, өдөр тутам  ашигладаг газруудын нэг  нь  аймаг, нийслэлийн  Замын цагдаагийн хэлтэс, тасгууд. Гэвч замын цагдаа нар   тэрхүү цахим сүлжээнд хадгалагдсан мэдээлэлд итгэдэггүй, жолооны цахим үнэмлэхийг зөвхөн өөрсдийн нүдээр харж, хурууныхаа өндгөөр мэдэрч гэмээнэ санаа нь амардаг  бололтой юм.  
 
Эсвэл  ухаалаг системд шилжсэнээ мартчихаад заавал зургийг нь харж, амьд бодь галтай нь тулгаж  гэмээнэ баараггүй гэж санадаг байх.  Тэгээд ч манай улсын Үндсэн хууль хийгээд иргэнтэй  холбоотой хууль тогтоомжид “Монгол Улсын иргэн нь бичиг баримтаа биедээ заавал авч явна” гэсэн зүйл заалт байдаггүй.
 
Нөгөөтэйгүүр, халаасны хулгайн асуудлыг Хятад шиг төгс зогсоож чадаагүй учраас иргэд  аль болох бичиг баримтаа биедээ авч явахгүйг хичээдэг.  Гай таарч алдчихвал дор хаяж 10 хоног ажлынхаа дундуур гүйж хөөцөлдөх хэрэгтэй болдог.  Энэ мэт асуудлыг шийдэх үүднээс  ухаалаг системд шилжүүлсэн бус уу. Ингэж асар их хэмжээний төсөв хөрөнгө зарж байж нэвтрүүлсэн ухаалаг системийн ачаар монголчууд ТҮЦ машинд хурууныхаа хээг уншуулаад л бүхий л лавлагаа мэдээллээ авдаг болсон.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх