“Спэй” аргаар золбин нохойг багасгах шийдвэр гаргасан Хотын дарга браво!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 26 ・ 7

 

Х.МОНГОЛХАТАН

“Зууны мэдээ” сонины энэ сарын 12-ны баа­сан гаригийн дугаарт “Азтай савар” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглонгийн “Эм нохойнд “спэй” хийвэл буудаж алах шаардлагагүй болно” гарчигтай ярилц­лага гарсан билээ. Энэ ярилцлагад Улаанбаатар хотод өдрөөс өдөрт ол­шир­­соор байгаа золбин нохойг буудаж устгадаг боловч тэр нь үр дүнгээ өгдөггүй, эзэнгүй нохой олширс­ноос үүдэн эрүүл мэнд, ариун цэврийн хувьд ч олон асуудал үүсдэг, халдварт өвчин нохойнд төдийгүй хүнд ч халдаж буй талаар хөндсөн юм.

Мөн гудамжинд хаягдсан гэмтэж бэртсэн нохойг эдгээж, золбин нохойг эзэнтэй болгох зорилготой ажилладаг “Азтай савар” төрийн бус байгууллагынхан нохойг буудаж алахаас илүүтэй олон улсад хэрэглэж буй эм нохойн савыг боох буюу үржил зогсоох “Спэй” аргыг хэрэглэх нь улсын төсөв хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна золбин нохой цөөрүүлэх хамгийн зөв хувилбар болохыг тайлбарласан юм.

Манай нийтлэлийн дараа иргэд хандаж, энэ аргыг хэрэглэх ажлыг Хотын даргаас хүсч байгаагаа илэрхийлж байв. Тиймээс бид энэ сэдвийг үргэлжлүүлэн энэ сарын 19-ний баасан гаригийн дугаартаа “Тэнэмэл нохой устгадаг мөнгөнөөс тэрбумаар нь хэмнэх боломж байна, Хотын дарга аа!” нийтлэл гаргасан билээ. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд “Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг. Энэ нь ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс ажилбар. Гэр хорооллын айлуудын эм нохой бүрт үүнийг хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Мөн мэс заслыг хийх арга замыг судалж, гарц гаргалгааг нийтлэлдээ дэвшүүлсэн юм.

Тэгвэл манай нийтлэлийн дараа Хотын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч “Азтай савар” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцан ажил хэрэг болгосноор золбин нохойны үржил зогсоох шинэ аргыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 27/

    he he he he hee.super onigoo 2016.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    BID DELHIID DAHIAD NEG ONIGOOTOI BOLOH NEE.HYMRAL.UVULIIN BELTGEL .TSALIN TETGEVERT TUSUV HUREHGUI BAIHAD ZOLBIN NOHOID SPIRAL TAVIH GEED HUUTSULDUH YM GENEE.UUR AJILAA HIIEEE HOTIN DARGAA.HALAALT HOT HULDUHGUI TAL DEER AJILAA HIIEEEEEEE.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    NEG NOHOID SPIRAL TAVIH MES AJILBAR N HICHNEEN YNCHAAN BOLOH BE.MEDEEJ OLON ZUUN NOHOID HIIVEL OLON TOO GARNAADAA.NEG HAIRTSAG SUM HICHNEEN YNCHAAN BE.TA NAR TOO BODOJ UZSEN UU.HUUHED EMEGTEICHUUDEE TUSUVUU NEMJ CHADAHGUI BJ.ZOLBIN NOHOID SPIRAL TAVIH MES ZASALD N TERBUMAAR N MUNGU HAYJ BGA YMUU.BID

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    NOHOINOOS DOR BOLGOJ BGA YMU ARD BIDNIIG.BOLIOROI.ZOLBIN NOHOI USTGAH AJILAA BITGII ULS TURJUULEED BAI..TER HOT TOHIJILT KOMPANI CHIN YU HIIDEG YM.ARDCHILSAN NAMIN KOMPANI BOLIOOROI.ZUGEER L AJILAA HII.ZOLBIN NOHOID SPIRAL TAVIH GENEE.HA HA.HA HA.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 27/

    HA HA .BOLIJ UZ OHIN NOHOID SPIRAL TAVIH YMUU .ULSIN ZARDALAAR TE.NEG NOHOID NEG SUM.TUSUV MUNGUND HEMNELTTEI.YDUU BID ZOLBIN NOHOI TEJEEH CHADAL ALGA.IDEJ BAIGAAD TSADAAD GUDAMJINDAA GARCHINAA.ALI ESVEL HOOL UGSUN EZNEE BARINA HUUHED URNA.HARIUTSLAGIN TA NAR UUREHUU.ZOLBIN NOHOINOOS DOR BOLGOJ BGA

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 26/

    Буудаж алж чадахгуй байж яаж барих юм бэ ёстой солиорол гэдэг энэ шүү

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 26/

    маш зөв ажил болох нь амжилт. олон жил амьтан буудах нэрийдлээр мөнгө угаадаг ажил блаа. сая батүүл нэг нохойг 7500 -р авна гэснээс охин нохойг гөлөглүүлэх, үржүүлэх ажил эхэлж блаа.

    Хариулах