"Шелкунчик" сонгодог урлагийн боловсрол олгох төв та бүхнийг урьж байна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 29

  "Шелкунчик" сургалтын төв нь 2010 оноос одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, системтэй сургалтуудаа үр дүнтэйгээр явуулж олон мянган авьяаслаг уран бүтээлчид,  урлагт хайртай соёлч боловсон хүүхэд залуусыг төрүүлж, сурган хүмүүжүүлсээр байгаа билээ. "Шелкунчик"сургалтын  төв нь магистр, бакалаврын зэрэгтэй багш сурган хүмүүжүүлэгчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид, боловсон хүчингээр хангагдсан туршлага, чадвартай салбартаа тэргүүлэгч хамт олон юм.

   Сургалтын хугацаанд жил бүрийн 12 сард П.И.Чайковскийн “Шелкунчик” бүжгэн жүжгээ шинэ жилийн бэлэг болгон тавихаас гадна жилийн эцсээр бүх төгөлдөр хуур, балетын сурагчдыг хамарсан тайлан тоглолтыг томоохон тайзнаа толилуудаг. Мөн телевизийн нэвтрүүлэг, сэтгүүлийн рекламуудад хамруулах зэргээр урлагийн ертөнцөд орох алхмыг нээж өгдөг.

   Түүнчлэн УДБЭТ-т зохиогдсон “Номадик кидс” балетын анхдугаар уралдаанд тус сургуулийн балетын сурагчид амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон билээ. 

Та бүхнийг "Шелкунчик" сонгодог урлагийн боловсрол олгох төвд суралцахыг урьж байна 

Хүүхдийн балетын анги:

  • Охидын балетын шинэ анги /Нас насны ангилалаар /
  • Охидын балетын ахисан түвшингийн анги /Нас насны ангилалаар/
  • Хөвгүүдийн балетын анги /Нас насны ангилалаар /
  • Хөвгүүдийн балетын ахисан түвшингийн анги /Нас насны ангилалаар/
  • Ганцаарчилсан хичээл /Тоглолт, арга хэмжээнд зориулж шинэ бүжиг тавих, давтах г.м/

Насанд хүрэгчидийн балетын анги: 

  • Шинэ анги
  • Ахисан түвшингийн анги
  • Эрчимтэй турах анги
  • Хөдөлгөөний дутагдалаас гарах анги /Хижээл насныханд зориулсан хөтөлбөрт сургалт/
  • Ганцаарчилсан хичээл
  • Олон төрлийн бүжгийн сургалт /Орчин үеийн бүжиг, жааз, модерн, олон үндэстний ардын тайзны бүжиг г.м/

Иога балет хосолсон анги /Насанд хүрэгчид хамарна/

Фитнесс балет анги /Эрэгтэй насанд хүрэгчид хамарна/

Төгөлдөр хуурын анги: Суралцагчдын ур чадвар, насны онцлогт тохирсон бүх насныхан хамрагдах боломжтой мэргэжлийн багшийн удирдлаган доор ганцаарчилсан хэлбэрээр явагдана.

Хаяг: БГД 2-р хороо, Төмөр замын удирдах газрын хойно, Шелкунчик

Утас: 88062332, 91602332, 99977600

E-mail: monballet@yahoo.com

http://https: //www.facebook.com/monballet

















Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх