10 жилийн ял сонссон эзэдтэй, хоршоодын өр төлбөр хэрхсэн бэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 31

b7e63df10b34a5afb0a2c007c188059a

Мянга мянган иргэдэд их хэмжээний хохирол учруулсан ХЗХ-ын  өр төлбөрийн тал хувь болох 36,1 тэрбум төгрөгийг 2013 оны байдлаар  төрөөс гаргаад байсан. Мэдээж энэ бол их мөнгө. Хохирогчдын хохирлыг барагдуулахаар гаргасан мөнгийг эргүүлэн нөхөж олж авна гэдэг  эхнээсээ эргэлзээтэй байсан. Төрийн ажлыг хийдүүлдэг зарим нөхдүүдээс болж бүхэл бүтэн ШШГЕГ-ын нэр хүндэд сэв сууж ирснийг ч энд тодотгох хэрэгтэй.  Ингээд 1413 хохирогчтой “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны өр төлбөр барагдуулах ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.

1413 хохирогчдод  15,654,493,376 төгрөгийн хохирол учруулсан  “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”  хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Б.Баттөр нь 10,000,000 /арван сая/ төгрөгийн эд хөрөнгөө хураалгаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол Т.Энхтөр 10,000,000 /арван сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө хураах ял төлөгдөөгүй байна. Харин Г.Батцэцэг 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг биелүүлж төлбөрийг барагдуулжээ. Т.Энхтөр, Б.Баттөр нарын эд хөрөнгө хураах ялыг Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар ялаас чөлөөлүүлэхээр харьяаллын прокурорт хандсан юм байна.

Ямартай ч, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Т.Энхтөр, Д.Баттөр нараас 15,654,493,376 төгрөгийг гаргуулж нэр бүхий 1413 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. 1413 хохирогчдын хохиролын дүн 15,654,493,376 төгрөг буюу 50 хувь болох 7,827,246,688 төгрөгийг төрийн зүгээс барагдуулах ажиллагаа явагдаж ирсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд  1317 хохирогчтой гэрээ байгуулж 7,765,813,981 төгрөгийг дансанд нь шилжүүлж, 97 хохирогч ирж гэрээ хийгээгүй тул 54,292,543 төгрөгийг олгох үлдэгдэлтэй байгаа.Хохирлын мөнгө олгох ажиллагаа 99,3 хувьтай явагдаж байгаа гэх мэдээллийг ШШГЕГ-аас өгч байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 1,144,383,667 төгрөгийн үнийн дүнтэй 27 үл хөдлөх эд хөрөнгө, 428,169,300 төгрөгийн үнэлгээтэй 765 ширхэг хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас 1,572,552,967 төгрөгийн үнийн дүнтэй 392 ширхэг эд хөрөнгө хүлээн авахаас үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, 404,169,300 төгрөгийн үнэлгээтэй 750 ширхэг хөдлөх эд хөрөнгийг хүлээн авчээ.

Цагдаагийн байгууллагаас 24,000,000 төгрөгийн 15 ширхэг хөдлөх эд хөрөнгийг хадгалалт хамгаалтанд тухайн үед хүлээн авсан хүн нь үрэгдүүлсэн гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байна.

Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан нийт хөрөнгөнөөс 115,730,867 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгдөж чөлөөлөгдсөн, 139,652,800 төгрөгийн үнийн дүнтэй 10 үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс чөлөөлсөн, 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн маргаантай,

590,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан 163,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, мөн 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаан оруулж 38,400,000 төгрөгөөр худалдан борлуулсан,

2013 онд 218,443,000 төгрөгийн үнийн дүнтэй 4 үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэлтэй байсан юм.

Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар 4 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 15,500,000 төгрөгөөр

Дэлгүүрийн журмаар 138 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 2,623,444 төгрөгөөр тус тус худалдан борлуулжээ.

Төрийн өмчид 1 хөдлөх эд хөрөнгийг 60,150,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн.

Төлбөр төлөгч нараас төлбөр гаргуулсан ажиллагааны талаар: Шийтгэх тогтоолд заагдсан 464,410,284 төгрөгийн төлбөртэй 25 төлбөр төлөгчийн гүйцэтгэлийн материалд ажиллагаа явуулж ирлээ. Үүнээс 14 төлбөр төлөгчийн 124,718,817 төгрөгийн материалыг дуусгавар болгон хааж, 15,780,000 төгрөгийн үнийн дүнг бодитойгоор биелүүлж нийт 140,498,817 төгрөгийг бодитой биелүүлсэн.

Төрд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн талаар: Нийт эд хөрөнгө худалдан борлуулж 220,766,076 төгрөгийг, хоршооны үүсгэн байгуулагчаас 450,000 төгрөг, төлбөр төлөгчдөөс 140,498,817 төгрөгийг төрд төвлөрүүлж, мөрдөн байцаалтын шатанд 34,581,777 төгрөгийг, банкны данснаас 40,827,822 төгрөгийг, нийт 437,124,492 төгрөгийг бэлэн мөнгөөр дансанд төвлөрүүлж, 60,105,000 төгрөгийг эд хөрөнгөөр нийт 497,229,492 төгрөгийг төрд төвлөрүүлэн ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх