Чөлөөт бөхөө дэлхийд чөдөрлүүлэх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 01 ・ 6

14218558_1780590865515120_159623607_n

Монголын чөлөөт бөхийн холбоо байгуулагдаж, манай тамирчид олимпийн наадамд оролцсон үүх түүх хагас зуунаар хэмжигдэнэ. Тиймээс ч угтах олон жилүүдэд олимпийн наадамд алгасалгүй оролцож, уламжлал түүхээ  хадгалахын сацуу амжилтаа ахиулах нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа биз ээ. Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос Монголын тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлж, улмаар манай талаас хариу шаардаад байгаа энэ үед МЧБХ яаралтай, зайлшгүй шийдвэр гаргахгүй бол болохгүй болоод байгаа нь тодорхой болоод буй. Хэрэвзээ МЧБХ шийдвэртэй байж, шийд гаргахгүй бол олон жилийн туршид энэ спортод амьдралаа зориулж, хөлсөө дуслуулж ирсэн олон тамирчин, багш, дасгалжуулагчдын хөдөлмөр энэ намраас эхлэн талаар болох гээд байна. Хамгийн эхний шаардлага бол Монголын чөлөөт бөхийн нэр хүндийг олон улсын тавцанд шороотой хутгахгүй байх, оролцож ирсэн тэмцээнүүдэд тамирчдаа илгээх явдал юм. Манай тамирчид олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох бүрт чөлөөтийн түүх  тасралтгүй бичигдэж байдаг билээ. Ерөөс Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос манайд ирүүлээд байгаа албан бичиг хийгээд манай талаас ямар хариу илгээх вэ, дараа нь ямар үр дүн гарах вэ гэдэг нь хэдхэн хүнд хамаатай асуудал биш. Дэлхийн бөхийн нийт хүрээ, ертөнцөд монгол бөхийн нэр төрийг сэвтээхгүй авч явж ирсэн,  ахмад тамирчдынхаа  амжилт, өвлүүлж үлдээсэн өв уламжлалыг цааш нь хадгалж, урагшлуулах түүхэн үүргийг Д.Дагвадорж аварга болон МЧБХ-ны бусад удирдлагууд нуруун дээрээ үүрч байгаа юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харж байхад Монголчууд бидэнд  нэг олимп, нэг медаль чухал ч гэсэн түүнээс илүү үнэ цэнэтэй зүйл цаана нь байгаа юм шүү гэдгээ хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Энэ намраас олон улсын тэмцээнүүд болно. Ирэх жил ази, дэлхийн аваргын тэмцээнүүд болно. Энэ тэмцээнүүдэд монголын бөхчүүд тасалдахгүй орж, түрүүн өгүүлсэнчлэн үүргээ биелүүлэх учиртай. Тэдгээр тэмцээнүүдэд орох гэж хэчнээн жилийн турш бэлдэж байгаа тамирчид болоод шавь нараа бэлдэж байгаа олон багш дасгалжуулагчид бий. Тэдний боломжийг хааж болохгүй. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрийн энэ дуулиан шуугиан болоод байгаа асуудал дээр төвлөрч, улам өдөөж яриад байх биш ирээдүйгээ  харах хэрэгтэй. Тэгэхийн тулд холбооны зүгээс хатуу ч гэсэн зөв шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй. Тэр үүднээс л МЧБХ шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд ороод буй харагдаж байгаа юм.

Тэрнээс биш МЧБХ багш, дасгалжуулагчдаа шийтгэе гэсэн сэдэл агуулгаар шийдвэр гаргах гээд байгаа хэрэг биш юмаа. Нэгэнтээ Дэлхийн бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос зүй зохисгүй үйлдэл гаргасан дасгалжуулагчдадаа хариуцлага тооц гэсэн агуулгатай сануулсан  бичиг ирүүлсэн тул манай холбоо тодорхой хэмжээний шахалтад орсон харагдаж байгаа. Тус холбоог удирдаж байгаа Монгол түмний хайртай аваргууд олны өмнө толгой гудайлгаад зогсоцгоож байхыг өөрсдөө хүсэхгүй нь лавтай. А.Сүхбат аварга хэлэхдээ “Манай хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээнд танхай явдал гаргасанд  миний хувьд их харамсаж байна. 2016 оны олимпийн наадамд төр засгаас 8 тэрбум гаруй төгрөг шийдэж өгсөн нь урьд өмнө байгаагүй их хөрөнгө. Тамирчдыг амжилт гарга гэж энэ хөрөнгийг гаргаж өгсөн. Саяхан Олон Улсын Бөхийн Нэгдсэн Төрлүүдийн Холбооноос бидэнд бичиг ирээд, есдүгээр сарын 1-нд хариу ирүүл гэсэн. Үүнээс хойш МЧБХ-ны удирдлага хоёронтаа хуралдаж, шийдвэр гаргаж байна. Монголын ард түмэн болон төр засгаасаа бид уучлалт гуйж байна. Энэ зохисгүй явдлыг гаргасан хоёр дасгалжуулагчтай хариуцлага тооцох ёстой. Г.Мандахнарангийн хувьд олимпийн өмнө Риод олимпийн наадмыг зохион байгуулагчид барилдааны дүрмийн тухай маш тодорхой ярьж өгсөн. Тэгэхээр бид ард түмнээсээ уучлалт гуйж байна. Цаашдаа Монголын чөлөөт бөх хөгжих үү, эс хөгжих үү гэсэн асуудал үүсээд буй болохоор арга буюу энэ хэвлэлийн хурлыг хийлгэж байна.” гэсэн бол Д.Сумъяабазар гишүүн “Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан.  Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос албан тоот ирэхдээ Монгол дасгалжуулагчдын үйлдэл дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүндийг гутаасан. Тиймээс танай бүх тамирчныг бүх төрөлд энэ асуудлыг шийдэгдтэл бүх тэмцээнд оруулахыг түдгэлзүүлж байна гэсэн байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dnivra / 2016 09 сар 02/

    choloot boxiin xolboog oor xun udirdmaar um uxaantaii medlegtei udirdax chadvar caitai xun xeregtei boloxooc boss xereggui bac eb negdliig bexjuulj chadax xeregtei bie beinee xemlej cuux yamar xereg baina gad niixnii idesh bolj shudraga temtscen xumuucee adlax yamar xeregtei um Mandax narangiin shuu

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    Бөхийн чөлөөт холбоо хэрүүлийн бузар болжээ. Ааваргууд минь өөрсдөөсөө буруугаа хайсан дээр, холбооын тэргүүнийг
    хийж чаддаг хүнд өг.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    Ажлаа сайн хийж байгаа дасгалжуулагч, шавь нараас аа биш аваргууд минь өөрсдөөсөө буруугаа хайсан дээр дээ. Яагаад эрэгтэйчүүд барилдаагүй байхад холбооны тэргүүн нь орхиод нутаг буцдаг билээ. Явган хэрүүл, тэмцэл их байвал айл гэрт орж ирдэг олз, амжилт хаагддаг шиг Чөлөөт бөхийн холбоо хэрүүлийн б

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    Nuuclaltai medeelel bichig irsen gj hudlaa yarihaa bolih hergtei. Nuuc um bol uursduu ch unshij uzeegui blguidee. Delhiin holboonoos irsen mungiig uursduu luivarddg bolhoor unench bg nuhdiig zamaasaa holduulj bg um. Delhii dasgaljuulagch nariig huleen zuvshuuruud bhd AHAN DUUSiin holboo duugui bsn n

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    luivarchinguud duursen olimp hiichiheed buhel buten undestenees yu shaardaad bn

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 01/

    er ni olon ulciin choloot boxiin xolboo oorcdoo luibar xiichxeed Mongolchuudiig Mongoloor ni xemluulj baigaa xytad canaa baina

    Хариулах