Ийм хямралыг “халаас ухаж” биш, хамаагүй цацаж байж л давдаг

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 02 ・ 1
 

Б.БАЯР

Хямрал гэдэг үг биднээс огт салахааргүй наалдан пад болсон байна. Өглөө сэрээд л энэ үгийг сонсоно. Үдэш орондоо ортол номын уншлага шиг чихэнд хадна. Монголчууд бид угаасаа л хямралтай байсан юм шиг, бүр байх ёстой ч юм шиг...

Учир нь сүүлийн хэдэн жилд эрх барьж ирсэн намынхан дэлхий дахин дахь эдийн засгийн янз бүрийн хөдөлгөөний сургаар “...Хямрал” хэмээн орилсоор бидэнд дасал болгочихож. Монголчууд цээрлэдэг, муу юмыг битгий дурс гэдэг. Гэвч тэрхүү хямрал гээч нь хэдийнэ нүүрлээд өдгөө бидний халаас, хэтэвчийг ухаад эхэллээ. Учир нь хоёрхон сарын өмнө төрд эзэн суусан МАН-ын Засгийн газар энэ оны төсвийн тодотгол, ирэх жилүүдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа найман төрлийн татварыг нэмнэ гэжээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, оюутны 70200 төгрөгийн тэтгэмжийг бүрмөсөн зогсоохоор шийдсэн байна. Бас цалин хасах тухай,  төрийн албаны зарим бүтцийг өөрчлөх тухай шийдвэр, төслүүдийг эсэргүүцэгчид Монголоор дүүрэн боллоо. Шууд утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар халаасанд маань гараа дүрчихэв. Уг нь МАН олон сайхан юм амласан даа. Одоо хийж буй бүх үйлдлийнхээ эсрэг лоозон барьж сууж байгаад л олонхийн саналыг авсан.

Татвар нэмэхгүй гэж час улаанаар бичсэн байсныг санаж байна. Тэгвэл өнөөдөр найман төрлийн татвар нэмж хямралаас улсыг гаргах мэргэн бодлого олоодохжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ярихдаа ХХОАТ, Онцгой албан татвар, Автомашинд ногдуулах татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нэмж, Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь эдийн засагт онцгой нөлөө байхгүй. Хямралаас гарахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаа сайтар сурталчилж байна.

Ингэснээр жил бүр 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой гэцгээв. 

Харин үүнтэй намынх нь харьяалал бүхий эдийн засагчид ч эвлэрэхгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Эдийн засагч, “Хас”-ын Ч.Ганхуяг “...Татвар нэмэх нь өдөрт тал талх иддэг хүний талхнаас дахин хасахаар дайрч байгаатай адил сонсогдож байна. Өнөөдрийн 4 их наядын алдагдлын дэргэд татвар нэмж олох орлого өчүүхэн хувийг эзэлнэ.  Нийгмээ цочроож, хөрөнгө оруулагчдаа үргээхгүйгээр эдийн засгийн реформ хийх хэрэгтэй” гэсэн бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “...Татвар нэмээд эдийн засгийн хямралаас гарахгүй. Татварын хувийг нэмэхийг санаачилсан нөхөд ямар ч онолгүйгээр ярьж байна” гэв.

Тэднээс өөр эдийн засагчид ч улс төр эдийн засгийн туршлагатай хүмүүс ч бас ингэж хэлээд байгаа юм. Гэвч МАН-ынхан сонсдоггүй. Аягүйдвэл УИХ-д сонгогдсон хэдээсээ ялгарч, олон нийттэй ижил юм яриад байгаа эдийн засаг ойлгодог цөөхөн хэд нь дийлэхгүй ч байж мэдэхээр байна. Гэвч бодит байдал, олон улсын туршлага “...Ингэж болохгүй” гэдгийг нь баргийн тэнэг ойлгохоор харуулаад байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: