Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 02
・ 2

Есдүгээр сарын 1-ний өдөр. Хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ өглөө байдгаараа гоёж, аав, ээжтэйгээ хөтлөлцөн багачууд, цэцэрлэг рүүгээ яарч, шинэхэн дүрэмт хувцасаар гангарсан хүүхдүүд сургуулийнхаа гадаа цуглаж, шинээр элссэн болон анги дэвшсэн оюутнууд хотын гудмаар алхалж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Зуны саруудад нам гүмхэн байсан хот нойрноосоо сэрч, хөл хөдөлгөөнд умбажээ.
Энэ л өдөр боловсролын бүхий л байгууллага үүд хаалгаа нээж суралцагчдаа хүлээн авдаг болохоор энэ биз. Монгол Улсын Үндсэн хуулинд хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ гээд заачихсан байдаг. Гэвч сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, мөнгө олох ашиг сонирхлыг бий болгоод удаж байна.
Хэрвээ сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдүүлбэл бүрэн дунд боловсрол эзэмшихэд мөнгө төлөх шаардлагагүй болно гэж ойлгодог. Гэвч өнөөгийн нөхцөлд улсын сургуульд бүртгүүлж, элсэнэ гэдэг аз эзийн л асуудал болчихоод байна. Тиймээс хүүхдээ бусдаас хоцроочихгүйн тулд хувийн гэх тодотголтой сургууль мөнгө төлж оруулахаас арга байдалд эцэг эхчүүд орчихоод байгаа юм.
Дунд сургуульд ингэсгээд орчихож болж байна. Гэтэл цэцэрлэгийн асуудал бүр хүнд. Жишээлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүд нийт цэцэрлэгт хамрагдах ёстой багачуудын тоо харилцан адилгүй. Тиймээс л азтай нь цэцэрлэгт хамрагдаж, азгүй нь гэртээ цоожлуул гэдэг дүрмийг сүүлийн жилүүдэд ашиглах болсон. Сугалааны тухай ярьж байгааг ойлгосон байлгүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай гэх маш сүрчин хуультай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.