Оюутнуудад нэг сар хотын соёл заая

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 05

Манай улсын боловсролын систем их сонин тогтолцоотой. Дунд сургуульд 10 жил үзсэн хичээлийг их, дээд сургуулийн эхний нэг жилд дахиж судалдаг. Ямар ч учиртай тэгдэг юм, бүү мэд. Бүх хүүхдүүдийг 10 жилдээ юу ч сураагүй гэж боддог нэг дарга нь ийм тогтолцоог шийдэж өгсөн юм болов уу. Эсвэл дөрвөн жилийг гүйцээхийн тулд багш нарт заах хичээл олддоггүй ч байж магадгүй юм. Тэгвэл бүтэн жил ерөнхий эрдмийн хичээлүүдийг дахин судалж байхаар өөр юм зааж байвал яасан юм бэ. 
 
Жишээлбэл, хотын соёл. Ядаж явган хүн замын хөдөлгөөнд яаж оролцох вэ. Ногоон гэрэл, цагаан шугам. Хогоо хогийн саванд хаях, хаа хамаагүй бие засахгүй байх гээд наад захын соёлыг оюутнуудад заамаар байгаа юм. Өнөө цагт дунд сургуулийн хүүхдүүдэд хотын соёлын талаар түй ч заахгүй байгаа шүү дээ. Яах вэ, Улаанбаатар хотын зарим сургуулиуд сайн дураараа шахам зарим зүйлийг заадаг байх. 
 
Хөдөөд бол бүр ч хэцүү. Үүгээрээ хот, хөдөө гэж ялгах гэсэн юм биш шүү. Яг бодит байдал дээр бол хотод өссөн, хөдөө амьдарч байсан хүүхдүүд ялгаатай л байгаа. Ядаж л хаа хамаагүй шээх тал дээр өөр өөр биз дээ. Үүнтэй эвлэрэх цаг болсон. Саяхандаа цахим ертөнцөөр хэдэн оюутны зураг яваад байсан. Сургуулийнхаа хана руу харчихсан хээв нэг шээгээд зогсч байгаа юм.  Тэднийг хөдөөнөөс ирсэн, эсвэл хотынх уу гэдгийг хэлж мэдэхгүй.  Гэхдээ нэг л үнэн юм байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх