Зайсангийн газрыг зайдлаж, луйвардсан У.Барсболдын молиго!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 06 ・ 1

db19ce7e3413964ebig

Төрийн ажлыг, түмний итгэлийг зүгээр л хувь эрх ашигаа гүйцэлдүүлэх гүүр болгон ашиглаж, хэтэвч юугаа  хэт ихээр түнтийлгэчихээд, хууль журам руу нулимж ирсэн хүмүүсийн нэг бол У.Барсболд гэдгийг баримтууд харуулдаг. Нөөцөөрөө Тавантолгойн дараа бичигдэх Хөшөөтийн ордоор хятадуудтай хамтран гараа угаасан тэрбээр зайсан дахь тусгай хамгаалалттай  газруудыг дамласан асуудлуудад ч нэр холбогдож ирсэн. Тэрбээр сайд байхдаа 2006 онд “Мазар” ХХК-д 0,75 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон боловч тэр газарт нь “Жигүүр Гранд” ХХК-ийн орон сууц баригдсан байдаг. Тодотгоход, “Жигүүр Гранд” ХХК нь “Хунгийн хотхон”, “Зайсан Вилаж”, “Зайсан Лакшари” гэсэн гурван том хотхон барьжээ. Эдгээр хотхонууд нь нийтдээ 3.25 га талбайг хамардаг. Гэхдээ 0.75 га газрыг “Мазар” ХХК, нэг га газрыг иргэн С.Энхтайван, 1.5 га газрыг “Бимакс” ХХК-иас авсан гэдэг бөгөөд уг нь бол газар эзэмших зөвшөөрлийг Байгаль орчны сайд асан У.Барсболд өгсөн байга.

У.Барсболд байгаль орчны сайдаар ажиллах байхдаа дараах луйврыг хийжээ.

  1. 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Open spice” ХХК-д 0,25 га
  2. 2006 оны 1 сарын 9-нд Зайсангийн аманд “Жэй-Кей-Си” ХХК-д 0,4 га
  3. 2006 оны 1 сарын 9-нд Зайсанд Жигүүр гранд” группын охин компани болох “Мазар” ХХК-нд 0,75 га
  4. 2006 оны 1 сарын 9-нд Богинын аманд “Эф-Ти-Экс” ХХК-д 0,8 га
  5. 2006 оны 1 сарын 27-нд Жаргалантын аманд “Очир” төвд 6,5 га

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: