400 саяын байртай айл нэг сая 200 мянган төгрөгийн татвар төлнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 09 сар 06 ・ 2

        Эрх баригч нам 150 мкв-аас дээш орон сууц, тансаг зэрэглэлийн автомашин зэрэгт татвар ногдуулахаар болсон. 150 мкв-аас дээш орон сууцтай иргэн улсад хэр хэмжээний татвар өгөх талаар мэдээлэлгүй байгаа. Тэгвэл Засгийн газар та бүхнээс татварыг ийм байдлаар  хураах юм байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн мэдээлснээр манай улсад нийт 165 мянган орон сууц байдгаас 150 мкв-аас дээш нь 4300 байдаг аж. Энэ нь нийт орон сууцны 2.6 хувь. Байрны мкв-ийн зэх зээлийн ханшийг тооцоолоод түүний 0.3 хувиар нь татвар авах юм байна. Ингэхдээ жилд нэг л удаа татварыг авах аж. Тухайлбал, 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх юм байна. Уг татвараас нийт хэдэн төгрөгийг улсад төвлөрүүлэхийг Сангийн яамнаас удахгүй тооцоолж гаргах юм байна. 150 мкв-аас дээш байртай айл тус бүрийн байрны мкв-ийг бодож 0.3 хувиар татвар авна гэсэн үг.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 06/

    400 м.кв дээш барилга барьсан барилгын компаниудаас 40 хувийн татвар авах санал гаргаж байна.

    Хариулах
  • Батаа / 2016 09 сар 06/

    Болох л асуудал та боломжгүй үед эх орноо бод боложтой үед татвараа зогсооно

    Хариулах