СУНПА ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 07

 

IMG_5753

Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пак Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дарга Д.Бат-Эрдэнэ төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлэв.

Мөн үеэр Сунпа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Пак Ин Соб  Сунпа дүүргийнхээ талаар товч танилцуулсан юм.

IMG_5757

IMG_5762-0


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх