Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 07

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын Хангай, Хэнтэйн уулсаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх