Монголын “Алсын удирдлага” киног энэтхэгт үзүүлэв

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 06

 

 

  Энэтхэгийн Дарамсала хотноо “Алсын удирдлага” киног энд зохиогдсон олон улсын кино наадамын үеэр олон нийтэд сонирхуулав. Кино наадамд Энэтхэг, Монгол, Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед зэрэг орны 40 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.

“Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсоноос гадна Монгол улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцлоо. Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино тус хотод ажиллаж амьдардаг монгол иргэд болон нийт үзэгчдийн  зүгээс өндөр үнэлэгээ авав.

Баруун гар талаас: Элчин сайд С.Баяраа, Энэтхэгийн нэрт кино найруулагч Ражат Капуур, найруулагч С.Бямбаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх