Их дээд сургуулиудын банкинд байршуулсан тэрбум тэрбумын хадгаламжийн үлдэгдэлийн “эрэлд”…

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 19

Гэхдээ хадгалуулсан мөнгө байгаагийн хувьд байгаа л гэсэн байна. Харин тухайн жилд хадгалуулсан хадгаламжийн үлдэгдэлийг яагаад ч юм дараа жилийн төсөвд оруулдаггүй, сургалтын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд ашигладаггүй явсаар иржээ.

Хэрвээ эдгээр асар их мөнгөний дүнтэй хадгаламжуудын үлдэгдлийг зориулалтын дагуу ашигласан бол сургалтын төлбөр нэмэгдэхгүй, нэмэгдсэн ч харьцангуй бага байх бүрэн боломжтой байсан байна. Төрийн өмчит их дээд сургуулиуд сургалтын зардал өссөн хэмээн төлбөрөө нэмдэг. Гэтэл арилжааны банкуудад байршуулсан асар их хэмжээний хадгаламжаа бүрэн дүүрэн ашигласан бол сургалтын төлбөрийг нэмэхгүй байх нөөц бололцоо бас л байсаар байжээ. Харамсалтай нь санхүүгийн энэ нөөцийг ашигладаггүй байдал газар авсан байна. АШУҮИС нь Хаанбанкинд нэг тэрбум, Төрийн банкинд хагас тэрбумыг өнгөрсөн оны 2-р сараас эхлэн жилийн хугацаатайгаар өндөр хүүтэйгээр хадгалуулсан. МУИС нь бүр 10 гаруй тэрбум төгрөгийг голлох дөрвөн банкинд хуваан хадгалуулсан гэнэ. МУБИС нь сүүлийн хоёр жилд 500 саяас хоёр тэрбум хүртэл төгрөгийг бас л өндөр хүүтэйгээр банкинд байршуулсан. Зөвхөн хүү нь л ихээсэн хэмжээний орлого орлуулж байгаа нь мэдээж. Ийм их хадгаламжтай байж сургалтын зардал дутсан гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмэгдэх нь хэр үндэслэлтэй вэ… Ректор захирлуудаа…

 
НУУЦ.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх