Хүчингийн хэрэг үйлдсэн лам нарын ялыг хэвээр үлдээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 19 ・ 2

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хүчингийн хэрэг үйлдсэн хэрэг гарсан.

Тодруулбал, тус хийдийн тахилч лам Н, Г голч лам Э, Д их гэсгүй лам Б, Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл Хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн байдаг. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болж Эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байсан. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

24цаг.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • тт / 2016 09 сар 19/

    Балай лам нар!!

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 19/

    Ламнизмынүзэл суртал онолоор хөнгөлчхөөд байхад яагаад хүчин хийгээд байгаа юм болдоо????

    Хариулах