Сэрэмжлүүлэг: Дөрвөн хүүхдийнх нь эх, жирэмсэн эхнэрээ зодож хөнөөжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 19 ・ 8
 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны ..-р байранд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алджээ.

Тодруулбал 2016.09.11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэх үед түүний бие тэр чигээрээ хөхөрсөн байсан бөгөөд хөхрөөгүй газар үлдээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт хөдөөлүүлсэн байна.

Талийгаач Н.Б нь 35 настай дөрвөн хүүхдийн ээж. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан. Айлын ганц охин болохоор нөхөр нь “элэг барьж” байнга зоддог байсан бөгөөд ах дүүс нь цагдаагаас авчихдаг байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж.

Талийгаачийн гурван хүү, нэг охинтой. Насанд хүрээгүй дөрвөн хүүхэд өнөөдөр гэртээ байгаа. Бид энэ хэргийн талаар эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.

 

dorgio.mn

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 20/

    Uriinhee eh.ehneree hairlaagui hun dursten busdiig hairlah uu... tsaazal.busdad surgamj bolog

    Хариулах
  • zochin / 2016 09 сар 20/

    Shuud asuuj murdulgui tsaazal

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Манай МАНгаруудын буцаасан хуулиуд энэнийг чинь л өөгшүүлээд байгаа юм шүү дээ,,,нэг нэгийгээ алаад дуусахаар нь хужаа ах нараа оруулж ирэх гээд л ,,,,

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Iim sugnuudiig uuriin yag tiim bdlaar tamlaad alchuul yadiim hend ch hereggui umnuudiig alah heregtei

    1
    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 19/

    sullaj bsan tsagdaag shalga

    Хариулах
  • Батаа / 2016 09 сар 19/

    Нэг иймэрхүү хүн дүрс араатнууд алуулахгүй Элбэгээ өршөөнө хоолтой газар төрийн хамгаалалтанд амьдрах арга нь энэ болсон бус уу

    1
    Хариулах
  • lochin / 2016 09 сар 19/

    tsalin abch baigaa yamar uchirtsai um gemt etgeeduudiig xamgaal gej tsalin ogdoggui baix minii tsagda namaig bish aluurchiniig xamgaalj baigaa ni shudraga buc er ni ene xuuli xuchnuuxen olon cayiin tsalin abaad iim buzar baival baix xereg baina uu neg uxriin eber dorgibol myngan uxriin eber dorgino

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 19/

    Ийм ноцтой үйлдэл дахин давтан хийгээд байхад ах дүүд нь өгчихдөг байсан цагдаатай нь цуг шийтгээд хорихлуу цуг ачуулчих,ийм л асуудалтай тэмцэх хуулийг гаргаагүй нөхөдтэй хариуцлагаа сайн тооц

    Хариулах