ХААН банк АТМ-ээр дамжуулж иргэдийг шулж байна уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 20 ・ 4

Орчин үед банкны картгүй, бэлэн мөнгөний машин ашигладаггүй хүн ховор биз ээ...

Цалингаа авах, мөнгөн гуйвуулга хийх гээд санхүүтэй холбоотой бүхий л үйлчилгээндээ карт ашиглаж байна. Энэ нь нэг талаараа бидний цаг хугацааг хэмнэсэн хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ болж чадсан.

 

Харин нөгөө талаараа банкууд бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээр дамжуулан иргэдийн мөнгөнөөс хумсалж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн хувьд ялихгүй жижиг мэт санагдах зүйлсийг арилжааны банкууд томруулан бизнес болгон ашиглаж байгаа юм. Тодруулбал тухайн иргэн хэдэн төгрөг авахаас хамаарч  гүйлгээ болгоноос 200 төгрөгний шимтгэл авдаг болж. Зарим тохиолдолд гүйлгээ бүрээс 400 төгрөгний шимтгэл авч байгаа гэдгийг иргэд хэлж байна. Хаан банкны энэ чимээгүй шимтгэл хэзээ гэнэт нэмэгдчихэв????

 

Ингэж шимтгэлээ өөрсдөө тогтоож иргэдээс шимтгэл авч байгаа нь үйлчлүүлэгчдээ урвахад хүргэлээ. Үүнийг Хаан банкны боловсон хулгай гэж нэрлэсэн төдийгүй шударга бус үйлдлийг өөгшүүлээд баймааргүйг иргэд илэрхийлж байна.

 

Түүнчлэн үнэнч үйлчлүүлэгчдээ гонсойлгож байгаа энэ асуудал иргэдийг цэвэр шулж байгаа хэрэг билээ. Хэрэглэгч бол хаан гэх уриагаа умартсан уу??? яасан Хаан банкны шимтгэл хэрээс хэтэрчээ.

АТМ-ийн гол зорилго нь банкны үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх. Мөн олон АТМ байршуулж өгснөөрөө тухайн банк тооцооны төвүүдийнхээ ачааллыг бууруулаад зогсохгүй, нэмэлт зардлуудыг хэмнэж өгдөг.

Н.Гэрэлтуяа Bolod.mn

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 14/

    neg xvnee s ingej avaad bdag. xaan bank xeden xariltsagchtai belee bodoo vzdee odort xechineen say togrog tsuglax vee arai l amar shulx yumaa

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 21/

    Банкинд ХАДГАЛСАН мөнгө учраас тодорхой хэмжээний шимтгэл төлөх ёстой. Яагаад бүх юмыг үнэгүй байлгах гээд байдаг юм бэ? Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа биз дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Golomt geed zov bankiig songoldoo mongolooroo bank mongol irgediinhee ugiig sonsono

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 20/

    Өөрийнхөө мөнгийг банкаар дамжуулан авч байгаа болохоос банкны мөнгө аваагүй шүү дээ эндээс ингэж их шимтгэл авда г нь үнэхээр буруу шулах үйлдлээ болимоор байна арай дэндүү юмаа

    Хариулах