Сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 мянга гаруй эмэгтэй аборт хийлгэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 20

Сүүлийн 23 жилийн хугацаанд манай улсад аборт буюу үр хөндөх үзэгдэл дэндүү ихэссэн. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн 150 гаруй хувийн эмнэлэг, 54 улсын эмнэлэг байдаг аж. Эдгээр эмнэлгүүд бүгд үр хөндөлтийг хийдэг гээд бодохоор манай улс 23 жилийн хугацаанд сая гаруй шинэ иргэнээ иргэнээ үр хөндөлтөөр устгажээ.

 

Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр дуусдаг гэжээ.Эдгээрийн 58 хувь нь 25-аас доош насныхан байгаа. Ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа устгуулах арга хэмжээ авсан байх юм. Судалгаанаас үзэхэд нийт үр хөндөлтийн 46 хувь нь анхны тохиолдол, тэдний 16 хувь нь оюутан байгаа гэнэ.

 

 

Харин 54 хувь нь давтан хийлгэж буй гэжээ. Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 30 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик байна.

 

Эх сурвалж:  Dali Jiguur


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх