Хууль зөрчин баригдаж байгаа барилгыг зогсоож өгөөч !!!

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 20

 

Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Анкарагийн гудамж, СУИС-ийн хойно хууль тогтоомж зөрчин нэгэн барилга баригдсаар байгаа бөгөөд бусдын эзэмшилд талбайд орж, дураараа аашилж байгаа ажээ. Хууль бус гэдгийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын гаүар, шүүх тогтоосон байхад өнөөдөр уг барилга баригдсаар байна.

“Барилга корпорац” ХК-ийн СУИС-ийн хойно үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт “Бизнес хөгжлийн төв” буюу зориулалтын бусаар барилга барьж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй тус барилга хэд хэдэн хууль, дүрэм зөрчиж байгааг тогтоожээ.

 

  1. Үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт "Барилга корпорац" ХК"-д газрын зориулалтыг зөрчиж контор, үйлчилгээний барилгын зориулалтаар барилгын эх загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байгаа нь “Хот байгуулалтын тухай" хуулийн 24 зүйлийн 24.1.1 дэх /хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох/, 'Барилгын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь /иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол/, 7.1.3 дахь /энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх/ заалтуудыг,
  2. "Барилга корпорац" ХК нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар Үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газарт "Бизнес хөгжлийн төв"-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь “Хот байгуулалтын тухай" 24 зүйлийн 24.1.3 дахь / олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг;
  3. “Бизнес хөгжлийн төв”-ийн барилга нь тэнхлэгээрээ 37.0x18.0 м хэмжээтэй барилгын барилгажилтын нийт талбай 666 м2 байгаа ба олгогдсон газрын 70 хувиас илүү буюу 88 хувьд барилгажисан байгаа нь “Хот байгуулалтын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь / төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж. автомашины зогсоол байх/, 12.8 дахь /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна/, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх /хот байгуулалтын тухаи хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх;/ заалтыг
  4. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6-95 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж хойд талд байрлах “Тийм лайн” ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын эзэмшил газар луу орсон, баруун зүүн тал руу консоль гаргасан байгаа нь “Барилгын тухай’ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх /эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх;/ заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх/, 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь /барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол/ заалтуудыг;

Баярс констракшин яг энэ асуудлаар мөн Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд дээрхтэй ижил дүгнэлт гаргасан байдаг.

 

5. 

Тус “Бизнес хөгжлийн төв”-ийн барилгын хойд тал руу гарсан консолийн дамнурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ “Тийм лайн” ХХК-ий 2 давхар оффис, үйлчилгээний барилгын дээврийн хормойг эвдсэн байгаа нь "Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх /зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх/ заалтыг;

  1. Дээврийн хормойг эвдсэнээс борооны ус нэвчиж оффисын өрөөний хана, таазны замаск, обой халтардаж паркетан шал норсон байгаа нь "Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй .байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Яг энэ дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2016.08.19-ны өдөр гаргасан байна. Улмаар уг барилгын ажлыг түр хугацаагаар зогсоохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газар 2016.08.30-ны өдөр мэдэгдсэн байна. Гэсэн ч барилгын ажил явагдсаар байсан бөгөөд энэ нь барилгын ойр орчин дахь албан байгууллагын эрх ашиг зөрчигдөж байсан юм. Тиймээс уг барилгын хажууд үйл ажиллагаа явуулж байгаа “Тийм лайн” ХХК иргэний хэргийн шүүхэд ханджээ. Шүүхээр дараах шийдвэрийг гаргасан байна.

 

 

Өөрөөр хэлбэл уг барилгын ажлыг зогсоохыг шүүхээс шийдвэрлэсэн байгаа юм. “Барилга корпорац” ХК шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг үл тоон өнөөдрийг хүртэл барилгаа барьсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цагдаагийн газарт хандаад байгаа аж.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг үл тоож байгаа “Барилга корпорац” ХК-д хариуцлага тооцох төрийн байгууллага Монгол улсад байна уу?

Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Тэр тусмаа хуулиас дээгүүр аашилж байгаа “Барилга корпорац” ХК-д анхааруулга, даруулга өгмөөр...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх