Чингис хаан европ хүн байсан гэв үү

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 21 ・ 3
 

 

895555555

Үнэн худлыг нь мэдэхгүй ч Их эзэн Чингис хааныг маань өөрсдийн удмын хүн болгох хүсэлтэй харийнхан болон бий. Тухайлбал, Казах байсан, Хятад хүн гэх мэтээр түүхийг гуйвуулан бичиж тэмдэглэдэг.

Тэгвэл одоо эзэн Чингис маань Ази биш бүр Европ хүн болж хувирчээ. Энэхүү судалгааг Солонгос, Монголын генетикчид гаргасан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Солонгос, Монголын генетикчид Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой орчмын булшнаас олдсон хүмүүсийн араг ясанд судалгаа хийж үзжээ. Энд Чингис хааны удмын гэгдэх Боржигин овгийнхны хүмүүсийг нутаглуулсан гэж үздэг юм. Үүнийг Боржигин овгийнхны тэмдэг болох алтан эдлэл дээрх цагаан шонхрын дүрс баталж байгаа гэнэ.
Ингээд цацраг нүүрстөрөгчийн судалгаагаар эдгээр булшийг 1130-1250 онд хамаарч байгааг тогтоосон байна. Эндээс эрдэмтэд өөрсдийнхөө судалж буй араг яснуудыг Чингис хааны эцэг, эсвэл эхийн талын төрлийнхнийх гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны явцад эрдэмтэд гэнэтийн нээлт гаргажээ. Эдгээр булшин дахь гавлын яснууд нь монголжуу төрхтэй байсан ч тэдний эрэгтэй талынхан нь R1b-M343 буюу европчуудад түгээмэл байдаг гапло бүлэгт (генийн код) хамаарч байсан гэнэ. Энэхүү нээлт Чингис хааныг C3c-M48 буюу азиудын түгээмэл гапло бүлэгт хамаардаг гэсэн үзлээс эрс зөрж байгаа тухай “PLoS ONE” сайтад бичжээ.
Хэрвээ булшин дахь хүмүүс Чингис хааны эцгийн төрлийнхөн бол тэр Y хромосомын гапло бүлгээрээ R1b-M343-т хамаарна гэсэн үг. Ийм хэлбэрийн гапло бүлэг Баруун Европт түгээмэл байдаг бөгөөд Зүүн Азид бараг байдаггүй юм. Тэгэхээр Чингис хаан болон түүний төрлийнхөн Европоос өвөг дээдэстэй байж болох юм гэж эрдэмтэд таамаглажээ.
Исламын түүхчид хүртэл Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэж мэдээлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна.
Гэхдээ энд нэг учир дутагдалтай зүйл байгаа нь булшнаас гарсан араг яснууд Чингис хааны удмынх гэдгийг зөвхөн эдэлж байсан хэрэглэл нь баталсан. Тэгээд ч Чингис хааны булш олдоогүй цагт түүнийг европ, эсвэл ази хүн байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болов уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 21/

    тийм юм ч байхгүй дээ.Ер нь монголчуудын дунд монголжуу,европжуу,негржүү төрх бүхий хүмүүс байдаг шүү дээ.Шар царайтай ногоон шар нүдтэй хүмүүсийг,тас хар царайтай хүмүүс зөндөө. Иймээс харин ч хүн төрөлхтөний үүсэж бий болсон голомтыг энд байсан гэж үзээд судлах зөв.

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 21/

    Үнэн байж магадгүй.Одоогийн монголчууд бол хятадтай маш их холилдсон.

    Хариулах
  • зочин / 2016 09 сар 21/

    МОнголоо худалдсан солиотой судлаач эрдэмтэд сөнөтүгэй.

    Хариулах