Бэлэнчилэх сэтгэлээ буюу Баярлалаа гэж хэлж чадахгүй бусдын урмыг хугалагч бид цаашид яаж хөгжих вэ /video/

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 21 ・ 1

 
 

Хогийн цэг дээр амьдардаг орон гэргүй хүмүүст нэгэн хүний сайхан сэтгэлтэй бүсгүй хоол аваачиж өгдөг байсныг хүмүүс санаж байгаа байх. Саяхан би дахиж очмоoргүй байна гээд бичлэг тавьсан байв.

Энд ч гэсэн тэр орон гэргүй "сүргээр" амьдрах хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, хүүхэд залуус баярлалаа гэж хэлж байгаа нэг ч хүн алга. Харин ч эсрэгээр бүгдээр машины багажиндаа савлаж ирсэн хоол руу нь дайран нэхэх, шаардах, уцаарлах, залилах, хоол голох, цаашлаад ундаа байхгүй юм уу, өө...ингээд л дуусчихаж байгаа юм уу гээд уурлах маягтай.
Энэ бүсгүй олон удаа ингэж сайхан сэтгэлээр хандсан байх. Сүүлдээ бүүр ингэх ёстой гэж тэд нь хүлээж авдаг болж, арга бараад хөөе манайхан битгий дайр л даа, битгий давхар ав л даа, эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүд гэх боловч сонсож байгаа хүн алга, дайрсан, түлхсэн, хавчсан, хүч түрэмгийлсэн нэг тийм хүн сүргийн дүр зураг.
Ийм байхад яаж ч дахиж очих сэтгэл төрөх билээ. Зөв ч бай, буруу ч бай сэтгэл гаргаж өөрсдийнх нь төлөө ингэж байгааг ойлгох хүсэл, чадвар, тэнхээ тэр хүмүүст алга. За яахав орон гэргүй, ядуу, боловсролгүй хүмүүс аргагүй гэж хэлэх хүн байгаа байх. Хэнд ч юу ч тохиож болно, ядуу байж болно, өнөөдөртөө дорд орсон байж болно. Гэхдээ хүн байх, хүн чанаараа хэзээ ч гээж болохгүй. Тэр зүйл хэдийнээ энд байхгүй болж. Маш ихээр бидний сэтгэл өвдөж байна.
Тэгвэл боловсролтой, мөнгөтэй хүмүүс нь ямар байх юм? Мөнгөний ашгийн төлөө адгуусны авир гаргадаг болсон. Том утгаар бараг ялгаагүй.

Үзсэн хүн бүр юм бодож, Үндэстнээ яаж сэргээх вэ гэдэгт ядаж бодол болох үүднээс олон хүнд үзүүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 21/

    Yg n sxan setgeltei bvsgvi vma xoorxii tiim xvmvvs xvnii toloo amidarch bga vn shig xezee ch oilgoxgvi zvgeer xaj ix ochbol myy vg xelex ted nart yu ch bish zodyylna amia ch aldaj medne shvv oxin min

    Хариулах