"Хурд" хамтлаг сургуулийнхаа ойд зориулж тоглоно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 21

   Монголын рок попын амьд домог "Хурд" хамтлаг үргэлж бусдаас шинэ содон байж Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн юм. Тэгвэл "Хурд" хамтлагийн залуус төрөлх сургуулийнхаа 60-н жилийн ойн хүрээнд "Би төмөр замын 20-ийнх" хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон байна.

   Тоглолтонд үе үеийн "Ган зам" чуулгын уран бүтээлчид оролцох гэнэ. Тоглолт 9 дүгээр сарын 30-ны өдөр UB palace-ын концертын их танхимд 17:00 цагаас болно. "Хурд" хамтлагийн үнэнч сонсогч фенүүд болон Төмөр замын 20 дугаар сургуулийн нийт төгсөгчид та бүхнийг урьж байна. 

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх