Өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа “Dawning” тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 21

    Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан  “Dawning” тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтын хөтөлбөрт F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”, Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”, Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд багтсан байна.

   Дашрамд дурдахад Моцартын хийлд зориулсан концерт №4-г симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Санчир гоцлон тоглох юм. Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх