Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 22 ・ 2

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жүний урилгаар Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл тус улсад айлчилсан.

Харин уулзалтын үеэрх манай эмэгтэй гишүүдийн хувцаслалт эдгээр өдрүүдэд цахим сүлжээнд шүүмжлэлийн сэдэв болж, иргэд  энэ тухай санал сэтгэгдлээ илэрхийлсээр л.

Тэгвэл энэ талаар "25 дугаар суваг" телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгч, олон улсын тоймч Х.Уламбаяр өөрийн үзэл бодлоо хуваалцаж, гишүүд тус бүрт зөвлөгөө хүргэснийг сонирхуулж байна.

Тэрбээр цахим хуудастаа,

"-Тийм ээ бид сонголтоо хийсэн. Салбар салбартаа л мундаг улс. Эмэгтэй түшээд маань БНСУ-д яваа гэнэ. Танилцах судлах зүйл байдаг л биз. Гэхдээ нэг ярих юм байна. Улс төр биш шүү. Хувцаслалт. Шударга яръя. Эгч нараа жоохон мэдрэмжтэй байя. Энэ арай биш шүү! Та бүхэн Монголдоо төрийн түшээ, гадаадад улсынхаа нэрийн хуудас байх ёстой. За эхэлье.

1. Н.Оюундарь -Бие галбиртаа анхаарах цаг болжээ. Боломжгүй бол тохируулж хувцасла. Заавал бариу даашинзаар яах юм. Монгол дээл танд гоё зохино. Өө сэвээ ч нууна.

2. М.Билэгт -Та 70, 80-аад оны зургийн альбом биш дээ. Талбай дээр л ингэж зогсоод авхуулдагсан. Одоо цаг үе өөр болсон. Гол нь мэдрэмж. Дэлгүүрт чинь аятайхан зүйл байгаа байх.

3. Ц.Цогзолмаа -Түрүү жилийн формоо өмссөн хүүхэд биш. Жадайж таталдаад муухай гэдэг нь. Жоохон сул тавь! Цайвар царайтай хүнд бараан хослол зохидог.

4. Б.Ундармаа -Компанийхаа өрөөнд суугаа биш. Энэ хувцастайгаа зөндөө удлаа. Өөр сайхан хослолууд зөндөө бий. Та чинь маш том дэлгүүртэй ш дээ. Сайн зөвлөхтэй болоорой.

5. М.Оюунчимэг -За хамгийн гайгүй нь. Гэхдээ ороолт ямар урт юм бэ? Хальт харвал Олимпт явж байгаа гэмээр. Гэхдээ та боломжийн хувцасладаг. Илүү гоё болоорой.

 6. Г.Мөнхцэцэг -Бас л танагтай нь. Гэхдээ л хурим үдэшлэгэнд ирсэн жоохон охин биш. Өнгөний сонголттой бай. Даруухан биш ч бас хурц биш. Эцэст нь хэлэхэд та бүхэн хувийн имиж-мэйкертэй болоорой. Тэтгэвэрийн хэдэн авгай  солонгост зугаалж яваа биш улсаа төлөөлж очсон парламентын гишүүд гэдгээ бүү март.

Жавхлангийн хэлдэгээр эр эмгүй дээл өмсөнө ч гэж юу байхав. Өөртөө таарсан үзэмжтэй, ажил хэрэгч бас ихэмсэг байхад л болно. Бүгдэд нь амжилт хүсье" гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 22/

    Төрийн айлчлалаар явж байж сургуулийн хүүхдүүд шиг гудамж, энэ тэнд эгнэж зогсоод, суугаад зургаа авхуулсан нь зохимжгүй харагдаж байна.. Ядаж парламентийн ордонд уулзалт, ярилцлага хийж байгаа зургаа тавихгүй дээ. Ер нь яаж зургаа авхуулах, яаж суух эхлээд юун ярихгүй байхыг нь сайн зааж явуулж бай

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 22/

    ямар муухай эв хавгүй хувцасладаг юм бэ. Биеийнхээ хамаг муухай өө сэвийг гаргажээ. Уламбаярийг дэмжиж байна.

    Хариулах