“ICE TOP” хамтлаг фэнүүдээ баярлуулсаар

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 22

 

“ICE TOP” хамтлаг байгуулагдсаныхаа 20 жилийн ойн баяраа тохиолдуулан энэ сарын 9-нд төв цэнгэлдэх хүрээлэнд “Баярлалаа” тоглолтоо нүсэр хийж өнгөрөөсөн.

Удаан хүлээлттэй байсан фэнүүдээ баярлуулж, урлаг соёлын оддыг нэгэн дор чуулуулсан тэдний тоглолт энэ намрын хамгийн эрэлттэй бас үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг байсан. Харин энэ сарын 23,24-нд тэд Дархан, Эрдэнэт хотын фэнүүддээ тоглолтоо хүргэх гэж байна. Тасалбарын хувьд 5000 төгрөгний үнэтэй бөгөөд худалдаанд гарсан цагаасаа хойш маш эрэлттэй борлогдож байгаа юм байна. “ICE TOP” хамтлаг тоглолтоо үзэж чадаагүй фэнүүдээ ийнхүү дахин баярлуулах нь ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх