ДҮҮРГИЙН 11000 ГАРУЙ ИРГЭНД ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙНЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 23

 

IMG_7778

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, төслийн менежер Жү Шин Юү, Төслийн техникийн менежер Б.Төрбат, Захиргааны менежер М.Мөнхзул нарыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав. Уулзалтын үеэр хоёр тал эрүүл мэндийн салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм.  Тус нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Чингэлтэй дүүрэгтэй хамтран 2016 оны 03 дугаар сараас дүүргийн 11, 12, 17-19 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэд, оюутнуудыг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулжээ. Тус төслийг 2017 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд 1-19 дүгээр хорооны 11900 иргэнийг  хамруулахаар төлөвлөсөн байна. Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тус төслийн хамт олныг дүүргийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

IMG_7793

musl


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх