ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦӨӨНГҮЙ АЖИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЖИШИГ БОЛЖ, АНХДАГЧААР НЭРЛЭГДЭЖ БАЙНА

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 23

IMG_7742

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай 2016 оын 09 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Энэ үеэр  дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар товч мэдээлэл, цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг, даалгавар өгсөн юм.

 Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн төр, захиргааны байгууллагаас улс, нийслэл, бусад  дүүрэгт загвар, жишиг,  , анхдагч болох цөөнгүй ажил хийснийг уулзалтын үеэр онцолж байв. Ногоон байгууламжууд, гэр хороолол дунд дүүргийн хөрөнгөөр барьсан байгалийн чулуун автозамууд, дүүргийн 12 дугаар хорооны жишиг Өрхийн эрүүл мэндийн төв,  Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт байршуулсан  хүчилтөрөгчийн өндөр өтгөрөлттэй ханын хийн систем,  Хүүхдийн номын өргөө, Хүүхдийн амбулатори, мөн цэцэрлэгүүдэд 5 Нэмэлт бүлэг байгуулж, 500 гаруй хүүхдийг цэцэрлэгт орох боломжоор хангасан. 2015 онд хувийн цэцэрлэгүүдтэй хамтран  “Нэг гараа-Тэгш боломж” төслийг хэрэгжүүлсэнээр 5 настай хүүхдүүдийг 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. 2016 онд уг төслийг ургэлжлүүлж дүүргийн хэмжээнд цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн  таван настай 282 хүүхдийг цэцэрлэгт явж байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас  гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг ажиллуулж байгаа. Уг туршлагыг нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхээр болсон зэрэг цөөнгүй ажил Чингэлтэй дүүргээс анхлан  нийслэл, улсын хэмжээнд туршлага  болон дэлгэрч байгааг хэллээ.

hailaast

Гэр хороодод байгалийн чулуугаар автозамууд баригдав

hii-1

Ханын хийн систем байршууллаа

ambul

Хүүхдийн амбулаторитой боллоо

Huuuuu

Хүүхдийн номын өргөө нээгдэв

IMG_6178

Нэмэлт бүлгүүд байгууллаа

chingel

Гудамж, байрны нийтийн эргүүл ажилладаг болов

zagvar-2

Өрхийн эрүүл мэндийн загвар төв  ашиглалтад орно


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх