Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 24
 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх