Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 09 сар 26

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
 
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно.
 
Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө сэрүүсч 7-9 градус дулаан байна.
 
2016 оны есдүгээр сарын 27-нөөс аравдугаар сарын 01-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв
 
27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн,  өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх