Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 28

УИХ-ын намрын чуулганы тов гарчээ. Засгийн газар энэ удаагийн чуулганы хуралдаанд эдийн засгаа аврах цогц төлөвлөгөөг танилцуулах учиртай. Чуулган эхлэх хүртэл уг төлөвлөгөөнд юу тусгагдсан нь таамаг төдий  хэдий ч, Тавантолгойн ордыг хөдөлгөх асуудал аль хэдийнэ дэлхий нийтэд нээлттэй хөзөр болсон гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.

Учир нь сүүлийн үед МАН-ын Засгийн газар урд хөршөө түшин Тавантолгойн ордоо хөдөлгөх нь гэх “бор шувуу” эрчимжсэн. Нэг талаар,  энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганд хэд хэдэн гишүүн тус ордыг эргэлтэд оруулах боломж хийгээд нүүрсний ханшийн өсөлтийг дурьдаж байсантай холбоотой ч байж мэдэх. Ямартай ч УИХ дахь 65 кноп шийдвэрээ гаргах бөгөөд хэрхэн шийдэх нь эдүгээ хүлээлт төдий байгаа юм. Харин чуулганаас урьтаж, хоёр хөршийн болоод дэлхийн хэвлэлд Тавантолгойн ордын талаар хэрхэн дурьдагдсаныг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.

Тавантолгойн ордыг Хятадтай бүрэн холбоход дахиад 800 сая ам.доллар шаардлагатай

 

БНХАУ-ын тэргүүлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улс зээл хүссэн  гэх мэдээлэл цацагдлаа.


Тодруулбал, Би Би Си агентлагийн мэдээлснээр, Монгол Улс 550 км урт шинэ төмөр зам тэргүүтэй хэд хэдэн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, Хятад болон Европын орнуудтай төмөр замаар холбогдох сонирхолтой байгаа аж. Гэвч ингэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлага бий болсон гэнэ. 

 

Одоогоор тус улсын авахыг хүссэн зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Монгол ч, Азийн дэд бүтцийн банк ч тайлбар хийгээгүй юм. Эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Хятадтай хиллэдэг дэлхийн хамгийн том Таван толгойн нүүрсний ордыг өмнөд хөрштэйгөө холбох төмөр замын бүтээн байгуулалтад эдүгээг хүртэл 200 сая ам.долларыг зарцуулсан байдаг.

 

Гэвч албаныхны хэлж буйгаар төмөр замын ажлыг бүрэн дуусгахад дахин 800 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Тиймээс тэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гадна өөр байгууллагаас ч хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн аж. Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж явсан тус улс сүүлийн үед хямралтай нүүр тулаад буй. Тус улс 2014 онд Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулж байсан бөгөөд АДББ-д ч гишүүнээр элсч байсан удаатай.

 

www.bestchinanews.com: Хямралд өртсөн Монгол АДББ-аас тусламж хүсчээ

 

Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан Монгол гүн хямралд өртсөн. Гол экспорпын бараа болох зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэн валютын хомсдол үүсч, ханш нь унасан. 

 

Тэгвэл эдийн засгийн хямралаас гарахын тулд тус улсын засгийн газар зээлийн хүүгээ нэмж, төсвийн зардлаа бууруулж эхэлсэн бөгөөд мөн дэд бүтцийн гол төслүүдийн нэг Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр Монголын тал уг бүтээн байгуулалтад зарцуулагдах санхүүгийн талаар тодорхой мэдээлээгүй ч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай  урьдчилсан байдлаар асуудлыг хэлэлцсэн сурагтай.

 

Ямартай ч, АДББ Монголын хүсэлтийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзсан. Гэхдээ  Монгол АДББ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахаар мэрийж байгаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй биш.  Шуудхан хэлэхэд үнэн.  

 

Reuters.com: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

 

Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэр­лэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх