Амралтын өдрүүдэд үзэх тоглолтын хуваарь

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 07 ・ 3

 

  Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд  Монголын хошин урлагийн нэгдсэн тоглолт, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит хүндэтгэлийн тоглолт, "MC collection" хамтлагийн бие даасан тоглолт гэх мэт олон сайхан үзвэрүүд таны амралтын өдрүүдэд зориулагдан тоглогдох гэж байна.

Бямба гариг:

  • Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит  “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт 11 сарын 8-нд Монголын Хүүхдийн Ордонд болно.

  • Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг "Үйлийн гурван толгой" балетийг энэ сарын 8-ны өдөр 17.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглоно.

  • Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг "Эцсийн удаа", "Сурагч нас", " Хүлээлт", "Тэр л охинд", “Усан хулгана”  гэх мэт  олон сайхан уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан "MC Collection" хамтлагийнхан "Хэлж амжаагүй үгс" нэртэй тоглолтоо 11 сарын 8-нд "UB Palace" - ын Royal танхимд 19 цагаас тоглоно

Ням гариг:

  • Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт "UB Palace"-ийн концертын их танхимд тоглоно.

  • Монголын хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулж байна.

  • Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 8, 9-нд 17.00 цагт тус тус тоглоно.

  • УДБЭТ-н хамт олон Мэргэжлийн найрал хөгжим үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулан "MELODIA" симфони найрал хөгжмийн концерт 11-р сарын - 9ны 17 цагт УДБЭТ -ын тайзнааболно

www.URLAG.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2024 02 сар 03/

    Ойлгомжгүй юмаа

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 27/

    Дуракуудаа Тоглолтын үнэ төлбөрийг хамт нийтэлж байгаач ээ Аав ,ээж ,хүүхдээ дагуулаад боломжийн мөнгөтэй үзвэр үзмээр байна шүү дээ Хамгийн гол юм чин билетний үнэ шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 27/

    Дуракуудаа Тоглолтын үнэ төлбөрийг хамт нийтэлж байгаач ээ Аав ,ээж ,хүүхдээ дагуулаад боломжийн мөнгөтэй үзвэр үзмээр байна шүү дээ Хамгийн гол юм чин билетний үнэ шүү дээ

    Хариулах