Шагналын хур буусан “Омарын эрэлд” /фото/

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 08 ・ 3

 photo IMGS8868_zps186f384d.jpg

  “ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулж эхэллээ.

“Омарын эрэлд” нэртэй адал явдалт, инээдмийн уран сайхны кино энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийж "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театруудын дэлгэцнээ гарч байгааг дуулгахад таатай байна. 

Киноны нээлтийн үеэр шагналын хур бууж, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчид Э.Цолмонбаяр , А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгав. Мөн жүжигчин Р.Адъяа СТА цол тэмдгээр шагнуулсан юм. 

 

"Омарын эрэлд" киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа  нар оролцон тоглосон.

Ингээд та бүхэндээ “Омарын эрэлд” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагааны фотог сонирхуулья.

Д.Ана

 photo IMGS8893_zpsff742701.jpg

 

 photo IMGS8891_zps000f70b8.jpg

 

 photo IMGS8889_zps038cfdae.jpg

 

 photo IMGS8887_zps8cbb857f.jpg

 

    photo IMGS8903_zpse31cd210.jpg  photo IMGS8901_zps598d167f.jpg
  photo IMGS8897_zps03667e64.jpg     photo IMGS8888_zps08e68ada.jpg   photo IMGS8884_zps74fa9088.jpg   photo IMGS8880_zps2e73ac9a.jpg  photo IMGS8879_zps0c7134a4.jpg  photo IMGS8875_zpsbec1a735.jpg  photo IMGS8873_zpsabd46845.jpg  photo IMGS8872_zpsdbe3817a.jpg  photo IMGS8871_zpsf34ecd5d.jpg  photo IMGS8870_zps10ba0487.jpg   photo IMGS8864_zps2acaefd0.jpg  photo IMGS8861_zps484035e5.jpg  photo IMGS8860_zps0602ed97.jpg  photo IMGS8859_zps52916640.jpg  photo IMGS8850_zpsabfc61c2.jpg

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: