Д.Эрдэнэбилэгийн хамтрагчид нь Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 25 ・ 7
 

e0e6851c006d2743a9499f4e63ff9300

“Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хувьдаа авахад дан ганц Эрдэнэбилэг гэдэг хүн жижигдэнэ. Эрдэнэбилэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван томын дэмжлэгийг авахгүйгээр үүнийг ганцаараа хийж чадахгүй гэж хэлэх эрхэм байгаа.

Ер нь бол энэ ортой өнцөг юм. Хэчнээн их мөнгөтэй бизнесмэн байлаа гээд улстөрийн дэмжлэггүйгээр төрийн өмчөөс халааслаад байх боломжгүй. Тэгэхээр Хөтөлийн “Цемент шохой” компанийг хувьд шилжүүлсэн асуудал өнөөдөр шинэ юм шиг сонсогдоод байгаа ч, хэрэг дээрээ бол тухайн үед бүгд мэдэж байсан байж таарах гээд байгаа юм. Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор энэ талаар хэвлэлд ярихдаа “Хөтөлийн цемент шохой” компанийг өрөнд нь өгчихсөн байдаг юм билээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт 30 жилийн менежментийн гэрээгээр өгчихсөн. Өмнөх Засгийн газрын үед шийдчихсэн, энэ асуудал. Мөн “Монросцветмет”-ын 49 хувийг авсан, худалдсан хүмүүсийг зөв, буруу гэж хэлэхгүй. Энэ бол түрүүчийн Засгийн газрын үед шийдсэн асуудал байсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар тухайн үед нь хянах ёстой байсан. Засгийн газраар ямар асуудал оруулж ирсэн юм, хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг хянах ёстой байсан. Өнөөдөр гэнэтхэн харсан юм шиг орилж болохгүй. Засгийн газрын шийдсэн асуудлыг агентлаг шийдэхгүй” гэхчлэн ярьжээ.

За тэр нь ч тийм байдаг юм байгаа биз. Угаасаа тэгээд энэ долоо хоногтоо хууль тогтоох дээд байгууллага Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. За харин Д.Эрдэнэбилэг гэж хүн сонирхол татсан хэвээрээ л байгаа. Уг нь тэрбээр Х.Баттулгатай нэр нь байнга хамт бичигддэг ч, хэрэг дээрээ бол даргыгаа мурьсан жолооч гэх мэдээлэл байх юм. Тэрийг нь тодотговол, Бадамжунайгийн хүргэн  гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд ажиллаж эхэлсэн нэгэн аж. Тодруулбал, Х.Баттулга 1990 оны дунд үеэс өөрийн бизнесээ өргөжүүлж, Баянгол зочид буудал, Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хувийг  худалдаж аваад байсан тэр бүх цаг үед Д.Эрдэнэбилэг түүний дэргэд жолоочоор нь ажилладаг, нэг үгээр хамгийн итгэлт хүн нь байжээ. Гэтэл 1997 онд 17 чингилэг спиртийн гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж Х.Баттулга хуулийн байгууллагад шалгагдан, аргагүйн эрхэнд тодорхойгүй хугацаагаар гадаад улс руу явахдаа өөрийн хөрөнгөө жолооч байсан Д.Эрдэнэбилэгт (Тухайн үеийн Улаанбаатар хотын банкны захирал) найдан үлдээгээд онгоцонд сууж байсан түүхтэй гэнэ. Улмаар хэсэг хугацааны дараа асуудал намжиж Х.Баттулга эх орондоо эргэн ирэхэд итгэлт хүн гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг нь аль хэдийнээ Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудал дээр тухлаад авсан байсанд Х.Баттулгын дургүй хүрсэн талаар ойрын хүрээллийнхэн нь одоог хүртэл ярилцдаг байна. Товчхондоо, энэ цаг үеэс Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын нөхөрлөлийн түүх өндөрлөж, хөрөнгийнхөө  тэн хагасыг жолоочдоо булаалгасан Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбилэгийг хаа явсан газраас нь олж газрын хөрснөөс арчина хэмээн эрэн сурвалжилж яваа гэх. За тэгээд  Д.Эрдэнбилэг  Х.Баттулгаас зугтаж явах үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлийг хүртэж, дотных нь хүн болсон гэх мэдээлэл бий.

Судлаач Д.Ганхуяг, “Хоёр дахь дууны үг” нийтлэлдээ бичихдээ “АН Засгийн эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Монголын хамгийн хүчирхэг банк бол ХХБ байсан юм. Дотоод активууд нь багассан ч гадна талдаа зүйрлэшгүй хүчирхэгжсэн, дээр нь ХХБ өөрийн гүйцэтгэх захирлыг Төвбанкны Ерөнхийлөгчийн сэнтийд залсан байв. Энэ хоёрын утасны үзүүр нэг гарт тодорхой хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарт атгагдаж байсан юм. Энэ нууцыг Ерөнхий сайд болоод Н.Алтанхуяг мэдсэн ч яаж ч чадахгүй байсаар унасан билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн унасан, Х.Тэмүүжингийн түүнтэй сүжирсэн шалтгаан нь ХХБ-ны нэг тэрбум ам.долларын бондод Засгийн газраас баталгаа гаргахгүй гэж их зан гаргасантай холбоотой юм.

Одоо бол “Голомт” өрийн асуудлаас болоод сүйрлийн байдалд орсон бол ХХБ сэргэн мандаж байна. Гэхдээ “Голомт” М.Энхболдыг байхад алзахгүй, ХХБ ч М.Энхболдыг байхад алзахгүй. Сахал Эрдэнэбилэг бол Т.Бадамжунайн хүргэн бөгөөд “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ыг босгоод өөрийн болгосон. Харин М.Энхболдын “Голомт”-той холбоотой нь аль эртний газрын наймааны эхтэй.

“Голомт”-ын гол эзэд нь хөөгдсөн Лу.Болдоос гадна Баабар, Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ц.Элбэгдорж, П.Цагаан нар юм. Харин ХХБ бол Эрдэнэбилэгийнх. ХХБ одоо “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг эзэгнэсэн том картель болж өргөжсөн ба хамтрагчид нь өнөөх “Голомт” банкны далд эзэд, улстөрийн дээд хүрээнийхэн тодорхой хэлбэл Ц.Элбэгдорж, П.Цагаан, Э.Бат-Үүл нар юм. Чухам ийм учраас Т.Бадамжунайг “Эрдэнэт”-ийн захирлаар очиж болзошгүй гэх таамаг удтал явсан боловч өөрийн юманд өөрөө очоод ч яах юм билээ? Хүргэнийхээ боол болж болохгүй байлгүй дээ.” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр эндээс харахад өдгөө эв эвдэрсэн мэт харагдаж байгаа хүмүүсийг нэг эрх ашигтай гэж тодотгосон байгаа юм. Мөн Д.Эрдэнэбилэгийг Т.Бадамжунайгийн хүргэн гэж байгаа ч, түүний танилцуулгыг харахад эхнэрийг нь Чулуунбаатарын Солонго гэдэг аж. Магадгүй, Т.Бадамжунайгийн охиноос салсан байж болох юм. Ямартай ч сахал Д.Эрдэнэбилэг гэж нэр Монголын улстөрчидтэй гүн бат холбоотой бололтой.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 26/

    Энэ элбэгдорж гэж яасан ханаж цаддаггүй гахай вэ үлдсэн улсууддаа муудаа нэг л их шударга царайлсан хүн дандаа ярьсныхаа эсрэг хийнэ

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    Цагаанаар юуг нь дарчихсан юм бэ? Цай овогтон гэдгийг нь дарчихсан юм уу?

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    mongoliin olgarhi ardchilal neg ih hol yvahgvi ee tsadsan neg ni gadaadad vhetsgeene vr hvvhed heseg tansaglaj bgad mungu ni duusna ter vhsen olgarhid gazar uguhgvi bval mongol tsevershine ... vil vilee dagana vnee tugalaa dagana gj medhvv ardchilsan gh elbegdorjoo

    Хариулах
  • зочин / 2016 10 сар 25/

    Элбэгээ ерөнхийлөгч сэлэнгэ амралтанд энэ жил олон уда ойр ойрхон ирсэн гэж амралтын ажилчид яриад байгаа нэг учир байж мэдэх л юм.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    Үнэнг тогтоох хэрэгтэй тэгээд лболноо.Олгиархууд хөдлөхгүй бол ард түмэн зүгээр суухгүй ёстой газрын хөрснөөс арчина гэдгийг үзүүлэх байлгүй дээ.

    1
    Хариулах
  • zochin / 2016 10 сар 25/

    Bugdiig buud

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 25/

    ХХБ тойрсон МАН голдуу хүмүүс гээд яриад байхад даа. Өөрсдийнх нь намын хүмүүс ихэнх нь ту нөгөө Нямдорж маань ч чимээгүй болчихлоо доо

    Хариулах