ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 08 ・ 1

Ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинэ журмаар олгогдож эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал энэ сарын 25-ны өдөр батлагдсан.

Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан байна. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт оруулжээ.


Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм.



Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах аж.



Журамд орсон хоёр дахь гол өөрчлөлт юу гэхээр тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой болох гэнэ.

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: