Цагдаагийн хурандаа нар хүн хөнөөх захиалга өгөөгүй гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2016 11 сар 18 ・ 1

Цагдаагийн хурандаа нар нийлж, нэгэн иргэний амь насыг хөнөөх захиалга өгсөн гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлээр цацагдлаа. Тодруулбал, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Г.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, дэд хурандаа  Д.Отгонжаргал нар иргэн Д.Мөнхжаргалын амь насыг хөнөөх захиалгыг нэгэн этгээдэд даалгасан гэх.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн Д.Мөнхжаргал нь хүнд хутгалуулсан нь үнэн. Гэхдээ энэ нь цагдаагийн хурандаа нартай холбоогүй.  Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны 15:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар төмөр замын ногоон байрны 15 давхарт “зодоон болоод байна” гэх дуудлага ирсэн байдаг. Энэ дагуу шалгахад иргэн М мэсний шархтай байсан. Түүнийг 1966 онд төрсөн Х гэгч этгээд гэмтээсэн болохыг цагдаагийн байгууллагыхан илрүүлсэн. Одоо түүнийг эрэн сурвалжилж байна. Мөн хэргийг шалгаж байна” гэлээ.

Иргэн Д.Мөнхжаргал нь хүнд хутгалуулсан нь үнэн. Гэхдээ энэ нь цагдаагийн хурандаа нартай холбоогүй.  
Бусдад хутгалуулсан гэх хохирогч М цагдаагийн байгууллагад хэргийн талаар анх мэдүүлэхдээ “Ажлын байрандаа байхад нь иргэн  Х гэгч бусадтай бүлэглэн биед нь мэсний зүйлээр гэмтэл учруулсан. Энэ хэрэг ахуйн хүрээний маргааны улмаас үүссэн” гэдгээ хэлсэн аж.

Урьд нь буюу иргэн М-ыг энэ сарын 01-ний өдөр цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Г.Амарзаяа, А.Эрдэнэбаяр, дэд хурандаа Д.Отгонжаргал, өөрийн танил н.Алтанхуяг нарыг гүтгэсэн гэх үндэслэлээр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс эрүүгийн хуулийн 111.2 дахь хэсэг хэсэгт заасныг үндэслэн торгуулийн ял оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, иргэн М-ыг дээрх цагдаагийн хурандаа нарыг хилс хэрэгт гүтгэсэн гэж шүүх үзэж, торгожээ.

Зарим эх сурвалж иргэн М-ын гэмтсэн хэргийг шүүхийн шийдвэртэй холбож байгаа ч энэ нь үндэслэлгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Харин дээрх хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Х гэгчийн хувьд урьд нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дашрамд дурдахад, иргэн Д.Мөнхжаргал нь одоогоос гурван жилийн өмнө Налайх дүүрэгт А.Мэндбаяр гэгчид зургаан удаа буудуулж амиа алдсан хохирогчийн аав юм. Тэрээр талийгаач хүүгийнхээ амиа алдсан хэргийг дутуу шалгасан хэмээж хуулийн байгууллагад гомдолтой байгаагаа мэдэгдсээр ирсэн билээ.

Эл хэргийг үйлдсэн А.Мэндбаярын хэргийг Улсын дээд шүүх 2014 оны арванхоёрдугаар сард хянан хэлэлцээд 25 жилийн ял оногдуулсан юм.

www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 18/

    Юун сүржин,ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР гэж бүгдийг хамруулан гарчиг малгай өмсгөөд л,ингэж дүвчигнэхийн оронд тэр тэр нар-эсвэл зарим гэдэг үг хэрэглэж болох л байсан,ер нь цагдаатай холбоотой юм болгоныг муулах буруутгах их сонирхолтой болждээ,танхайчуудын гарт хохироод ирэхлээрээ өнөөх муулдаг цагдаад

    Хариулах