Даргын зам давстай, ардын зам мөстэй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 24 ・ 9

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хур тунадас орж, хүйтний эрч чангарсан.

 

Саппоро орчмын зам
Саппоро орчмын зам

 

Энэ сараас  улам хүйтэрч Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй.  Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар бодис цацсан, цасыг арилгасан, мөсийг ховхолсон гэх ч үнэн хэрэгтээ иргэд халтирсаар, гулгасаар, гэмтсээр, мөргөлдсөөр, маргалдсаар л байна.

 

Цас их орсноос үүссэн хамгийн том асуудал бол халтиргаа, гулгаанаас үүдсэн замын хөдөлгөөний удаашрал. Өөд газар хий эргээд гарч чадахгүй гацсан автобусны араас урт дараалал үүссэн харагдана.  Жолооч нь  “дохио хүртэл буцаж ухраад өөр замаар явахаас арга алга” хэмээн хэрэндээ л өөр хоорондоо зөвшилцөж, осол гаргахгүйг хичээн “мөлхөх” аж. Энэ бол Сансарын тунелийн замд бий болсон түгжрэл. Жолоочид “Зам нь шил толь шиг гялалзаж байхад хий эргэхээс яахав” хэмээн толгой сэгсэрнэ.

 

Хот тохижилтын газраас арга хэмжээ авч аравдугаар сарын 24-нд 56 тн бодис цацаж ажилласан тухай мэдээлжээ. Дараа нь энэ сарын 5-нд хот тохижилтын 200 гаруй ажилчин 38 тонн цас хайлуулах бодис цацсан тухай албаны хүн ярьсан байна. Мөн энэ сарын 17-нд Нийслэлийн 337 км замуудад цас хайлуулах бодис цацсан мэдээ бий. Тэгвэл энэхүү 200-300 тонн бодисоо чухам хаагуур цацсан хэрэг вэ.

 

Зайсан орчмын зам
Зайсан орчмын зам

 

Чингисийн талбайн баруун уулзвараас “Оргил” худалдааны төв, ХААИС буюу Зайсан орчмын замд цас хайлуулагч бодис цацжээ. Өнөөдөр ч мөн цацаж харагдсан. Тиймдээ ч тус чиглэлийн замд халтиргаа, гулгаа үүсээгүй  зам нь “зурайж” харагдана. Харин СХД-ийн Геологийн төв лаборатороос Саппорогийн уулзвар, Гурвалжингийн гүүр орчмын зам бүхэлдээ мөсөн бүрхүүлд автаж, хатуурсан цас овойж, хөлдсөн  байна. Тус замаар зорчиж буй автомашины жолоочид “Овойж хөлдсөн цасан дээгүүр гарахаар машины дугуй амархан элэгддэг. Дугуй дүүрч гэхэд  халтираад хажуугийн машинаа шүргэчих гээд болохгүй мөн ч хэцүү байна” хэмээн учирлаж байв. Цас хайлуулах бодис цацаагүй учраас ийм нөхцөл байдал үүссэн хэрэг.

 

Саппоро орчмын зам
Саппоро орчмын зам

 

Зарим жолоочид  хэрхэх учраа олохгүй ийн хий эргэж зогсоход Зайсан чиглэлийн замаар “ёндоотой” жолоочид хааз нэмэн давхина. Үнэн хэрэгтээ Зайсан дахь том хаус, тансаг шилтгээнүүдэд хэн амьдардаг билээ. УИХ-ын гишүүд ордноос гараад аль замаар өргөөндөө залардаг билээ гээд бодохоор тус зам халтиргаагүй байх нь дамжиггүй гэмээр. Чухамдаа анги давхаргын ялгаа цас хайлуулах бодисоор хүртэл илэрч, баяны зам давстай, борчуудын зам мөстэй байна.  

 

УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд цас хайлуулагч бодисоо өөрсдийн ирж, очих замд нэвсийтэл нь цацчихаад өнөө хэдэн ардынхаа зорчих замд болохоор багаж, хэрэгсэл, техник төхөөрөмжгүй ТҮК-ийн ажилчдаа зогсоочихоод байгаа мэт дүр зураг Зайсангийн зам, Саппорогийн уулзвар дахь хэсгээс илхэн харагдана.

 

Зайсан орчмын зам
Зайсан орчмын зам

 

Арга ядсан жолоочид давс, бодисоо ахиухан цацаад өгөөч гэхээр хотын менежер нь “Хаагуур цацахаа би өөрөө мэдье” гэх. Өнөө харин бодисны нөөц хомсодсон, ОХУ-аас өндөр үнээр 198 тонн тусгай зориулалтын бодис оруулж ирэхээр болсон. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс 400 тонн тусгай бодис авахаар болсон гэх. 300 гаруй тонн бодис цацчихаад байхад халтиргаа гулгаа арилахгүй байхад нэмээд 500 орчим тонныг цацаад үгүй болгоно гэдэг юу л бол.

 

Хотын дарга “Улаанбаатарын намар” хэмээх нүсэр тоглолыг 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж, “Камертон” хамтлагийн залуустай “Сэтгэлийн жигүүр” дууг дуулж зогсохын оронд бодис, давсны нөөцөө хангаж байхгүй яав даа.

 

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж:Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/476194.htm


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • naruto / 2016 11 сар 26/

    аргагүй л бидний сонголт. гэхдээ бид огцруулах эрхтэй үүнийгээ мартаж болохгүй. солонгосыг хар. огцруулъя л даа. тэд хэн юм бэ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 26/

    Buh yumiig ulsturjuuleh yum da.uur garts hai l da

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 26/

    Za yun buhimduu yum.jaahan hulee l de

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 25/

    Сонгочоод юугаа солиоров чи ийм байхыг хуссэн биздээ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 25/

    Энэ дарга нэртэнгүүд ямар ч юм болсон мөнгө болгодогоо яаж болих юм бэ Монголд давс зөндөө л байгаа нүүдлийн монголчууд тэмээ ачаа мал сүргээ мөсөн дээгүүр гаргахдаа элс шороогоо цацаад гардаг байсан одоо ч байгаа түүнтэй л адил шүүдээ сүржигнээд л цас үзээгүй юм шиг

    Хариулах
  • зочин / 2016 11 сар 24/

    Та нар муу муухайгаа дуудуулж байхаар үнэ хямд өртөг багатай нарийн элс цацахад л асуудаогүй болнодоо

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 24/

    Хулгайчууд хаана давс цацахаа мэдэх байлгүй.

    Хариулах
  • batvvl / 2016 11 сар 24/

    huwi zayandaa ewler

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 24/

    orbitiin zam bur aimar bna lee

    Хариулах