АТГ эрүүгийн хэргүүдийг шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30 ・ 1

Авлигатай тэмцэх газар энэ оны арвандугаар сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалга сан байна. Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн  аж. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа юм байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөн шинээр гурван  хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: