Стратегийн ордыг гартаа оруулчихаад “АШИГГҮЙ” гэж том дуугардаг А.Эрдэнэбат та “Эрдэнэс МГЛ” –тай хамтрах хэвээрээ юу?

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30 ・ 5

Стратегийн гэх тодотголтой  Шивээ овоогийн уурхайн удирдлагууд нөөц газраа Амалхааны Эрдэнэбат гэгчийн “Шинэ шивээ”-д хууль бусаар алдсан талаараа 2005 оны нэгдүгээр сарын 14-нөөс 2008 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд Захиргааны хэргийн шүүх, УМХГ, ТӨХ, АМГТХЭГ, ҮХЯ, Ерөнхий сайд, Дээд шүүх зэрэг олон газарт нийт 31 удаа “аврал эрсэн” албан бичиг илгээж байжээ. Гэвч хэн нь ч нааштай хариу өгч байгаагүй юм билээ. “Шинэ шивээ”-ийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг шүүх, хуулийн байгууллагынхан хуурамч, эсвэл нөхөж оруулсан байдлыг шинжилж тогтоож байсангүй. Өөрөөр хэлбэл, “Шинэ шивээ”-ийн гаргаж өгсөн бичиг болгон нотлох баримт болдог байсан гэх мэдээлэл байдаг. Ер нь тэгээд “Шинэ шивээ” өөрийн хүссэнээрээ төдийгөөс өдийг хүрсэн гэхэд болно.

А.Эрдэнэбат уг нь өөрийгөө тун ашиггүй талбайг авсан байна лээ гэх ойлголтыг өгөхөөр хичээж хэлж ярьж ирсэн байдаг. Тэрбээр  “…1986-1987 оны хайгуулын ажлын үр дүнд Шинэ-Усны талбайн гадна хэсгийн нүүрс нь газрын гүнд байдаг. Ашиглах боломжгүй гэж үзэж байсан. Одоо ч ил уурхайн аргаар ашиглах боломжгүй. Учир нь гүний уурхайн аргаар олборлоход хүрэн нүүрс нь эдийн засгийн хувьд үр ашиггүйд тооцогддог…”,  мөн “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 4293 гектар талбайг компанийн болон иргэнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлж, Эрдэнэс МГЛ компанид ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн…”, “…Нүүрсний чийгшилт их, илчлэг чанар нь бага зэрэг олон сөрөг үр дагавар бүхий нөхцөлтэй байсан ч “Шинэ шивээ” ХХК өөрсдөө эрсдлээ үүрэн, зохих лицензийн төлбөр болон татвар, бусад төлбөрүүд, геологи болон технологийн эрэл хайгуул, судалгааны ажлыг жил бүр хийж ирсэн…” гэх мэтээр Шивээ овоогийн стратегийн ордоос авсан лиценз нь үр ашиггүй, шал дэмий газар гэсэнтэй утга дүйх  тайлбарыг өгчээ.

Харин бодит байдал дээр Шинэ шивээгийн мэдлийн талбай ашигтай болохыг дараах мэдээллээс харж болох юм.

Уншигч та санаж байгаа бол өмнөх засгийн үед “Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах тухай шийдвэрийг Засгийн газар гаргаж, бэлтгэл ажил хангах, төслийн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” компанид даалгасан. Энэ төсөл дээр манай улс нүүрс, усаар хангах үүрэг хүлээсэн. Нэг жилд 34 сая тонн нүүрс эрчим хүчний цогцолбор хэрэглэх юм бол ашигтай ажиллах эхний 30 жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэгтэй. Гэтэл түшиглэн байгуулж байгаа Шивээ-Овоогийн нүүрсний ордын тогтоогдсон нөөц бол 600 гаруй сая тонн. Энэ нөөцийг ойрын үед нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг ярилцаад, “Шивээ-Овоо” компанийн зэргэлдээ томоохон орд эзэмшдэг ”Шинэ Шивээ” компанитай “Эрдэнэс МГЛ” компанийг  хэлэлцээр хийж, хамтарсан аж ахуй нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. ”Шинэ Шивээ” компанийн эзэмшлийн талбайд нэг тэрбум гаруй тонн нүүрсний нөөц байгаа гэдэг.

Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр “Шинэ шивээ” гэх компани “Шивээ овоо”-гийн нөөц газрыг авчихаад, эргээд энэ том төсөл хөтөлбөр хийгээд нөөцийн асуудал дутна энэ тэр гээд яригдахаар шинэ тоглогчийн хувиар орж ирж байгаа дүр зураг юм. Бас л айхтар ухаан шүү.

Ер нь бол Амалхааны Эрдэнэбат гэж хүний талаар таагүй мэдээлэл арвин. “Лайв Энержи Групп”-ыг луйврын аргаар өөрийн болгож, Ерөнхий захирлаар нь суусан гэх тодотгол өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн.  Амалхааны Эрдэнэбат гэх этгээд Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг гишгэлж байгаа талаарх мэдээллүүд бий.  “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан. Цемент нь  стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсаар атал энэ чухал салбар дахь төрийн бодлого тодорхойгүй байгаа нь, Амалхааны Эрдэнэбат нарын  нөхдүүдэд ашигтай туссан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: