Орон сууцны борлуулалт буурчээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30 ・ 1

Монголбанк өнөөдөр өнгөрсөн аравдугаар сарын орон сууцны үнийн индекс болон мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээлэл өглөө. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани Орон сууцны үнийн индексийн судалгааны аравдугаар сарын дүнг танилцууллаа. Судалгаанд нийслэлийн зах зээлд борлуулагдаж байгаа 4891 орон сууцыг хамруулсан байна. Шинэ орон сууцны эрэлт хэрэгцээ өмнөх сарынхаас нэмэгдээгүй буюу 14,4 хувьтай гарсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхаас -7,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 30/

    барилгынхан үнээ буулгахгүй байвал юу гэж борлогдох юм бээ хохь битгий борлогдоосой

    Хариулах