Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 01
Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын V долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгаарласан байна.
Махны дундаж үнэ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 5.8 хувиар буюу 85 төгрөгөөр буурчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.