Утааны асуудлыг анхаарах дарга байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 20 ・ 8

 

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Жил бүр ийм байдаг ч  энэ өвөл хэрээс хэтэрчээ. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхээр 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч буурсан зүйл ер алга. Агаарын чанарын индекс 501-с дээш үзүүлэлт рүү орвол маш их бохирдолтой гэж үздэг. Манай улсынх маш их бохирдолтойд ороод удаж байна.

Үүнээс үүдэлтэй хүүхдийн өвчлөл аюултай хэмжээнд хүрлээ. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байсаар, зарим өвчтнүүдээ шалан дээр хэвтүүлж, хувийн эмнэлгүүд хүртэл ачааллаа дийлэхгүй болсон байна. Гэтэл эрүүл мэндийг хэрхэн доройтуулж байгааг тэр бүр анзаардаггүй. Агаарын бохирдол бага насны хүүхдийг хоолойн үрэвсэл, бронхит, астамтай болгоод зогсохгүй сургуулийн насны хүүхдийн өсөлтийг зогсонги байдалд оруулж оюуны чадамжинд нь сөрөг нөлөө үзүүлдэг болсон гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьдаг.  Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөдөг болох нь тогтоогдсон юм байна.  Хоёр жилийн өмнө нийслэл хотод 140 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч, нийслэлийн замын хөдөлгөөнд 200 мянга хол давсан автомашин оролцож байгаа гэсэн судалгаа гарсан байдаг.

Сүүлийн үед утааны асуудлыг улам бүр өөгшүүлж, бизнес болгодог болчихжээ. Тодруулбал, хэдэн давхар шүүлтүүртэй утааны маск хүртэл гарсан байна. Ингэж маск зарахын тулд, маскны бизнес эрхлэхийн тулд утааны асуудлыг гамшгийн хэмжээнд хүргэчихэж байгаа юм биш биз. Учир нь өнгөрсөн хугацаанд эрх баригчид утаагүй, төслийн зуух, хямдхан нүүрс гэх зэргээр мөнгө олсоор ирсэн. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрээд, хүүхдийн эндэгдэл, өвчлөл нас баралтын шалтгаан болоод байгаа энэ их утааг хэрхэн яаж, шийдвэрлэх бэ. Утааны гамшигт санаа зовж буй дарга байна уу.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 21/

    Элбэгдорж бөгсөө Төв талбай руу харуулж унгах зуршилтай.Дээр нь төрийн ордонд яншуй жууцай зооглож илүү өмхийгөөр унгадаг хятад угсааны дарга нар олширсноос болж утаа нэмэгдэж байгаа.

    Хариулах
  • хахаха / 2016 12 сар 21/

    Дарга нар ууж идсэнээ шингээж чадаагүйгээс болж өдөр шөнгөгүй унгацгааж хавь орчин бузарлаж байгаа.Өөрсдийн өмхий унгасаа яая гэж байж юун тэр УБ-ын утааг цэвэрлэх энэ тэр.

    Хариулах
  • шаабар / 2016 12 сар 20/

    Уг нь Эрүүл мэндийн сайд л ийм үед олигтойхон чанга дугарч УИХ аас эхлээд Ерөнхийлөгч ЕС хүртэл бүгдийг хөдөлгөн бүх анхаарлыг эрүүл мэндийн салбартаа чиглүүлж тодорхой асуудал боловсруулан шийдүүлж чадвал жинхэнэ сайд болж харагдана даа. Даанч сайд маань дэндүү үлбэгэр дорой чадваргүй, мэдрэмжгүй н

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 20/

    shine hot baiguuliy. naad zahiin ereen shig ded butetsee shiideed daraani barilgaa bariach

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 20/

    Хотын дарга аа. утаанаас гадна энэ хотын төв чинь бохиртоо живэх нь. 1 дүгээр 40 мянгатын 9, 10 дугаар байрны бохир бөглөрч халиад олон хонолоо.УТАА ӨМХИЙ ҮНЭРТ АМЬДАРЧ БАЙГАА МИНЬ АЗ ЖАРГАЛ ЮМ БАЙХДАА.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 19/

    Ger horoololiig barilagjuulj baij ene utaani asuudal bagasan shu de. Ternees zuukh, shahmal tulsh, mask, tsever agaar san yaj ch bagasgaj chadahgui

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 19/

    Yaj ch anxaaraad medleg baixgui yu ch xiij chadaxgui nuxduud

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 19/

    cool

    Хариулах