Тахиа жилтэнд сайн өдөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 21

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёр дугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 23. Буд гараг.  Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх