Амь үрэгдсэн Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчирлаа

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 21 ・ 1

ОХУ-аас Туркид суух Элчин сайд Андрей Карлов Анкара хотод нээгдсэн зургийн үзэсгэлэнд оролцож, үг хэлж байхдаа гэмт этгээдийн халдлагад өртөн амь үрэгдсэн билээ.

Тэгвэл түүний цогцсыг өчигдөр орой Москвад авчирчээ. Талийгаачийг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа  найман удаа буудан хөнөөсөн байдаг. Гэмт хэрэгтэн Элчин сайдыг буудан хөнөөснийхөө дараа “Алеппог битгий март, Сирийг бүү март”, “Аллах Акбар” хэмээн хашгирч байсныг гэрчүүд мэдээлсэн байдаг.

Тиймээс Алтинтас Сирийн Алеппо хотод явуулж буй хэт даврагчдын эсрэг цэргийн ажиллагаанд ОХУ-ын арми оролцож буйг эсэргүүцэн халдлагыг үйлдсэн гэж зарим эх сурвалж үзэж байгаа бол зарим нь ОХУ, Туркийн харилцааг зориуд хурцатгах гэсэн оролдлого байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: