"Snow melody" тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2016 12 сар 21 ・ 1

 

Улсын Филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Snow Melody” нэгдсэн тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2016 оны 12-р сарын 21-нд Улсын Филармонийн фойед боллоо.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор улсын Филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од, ерөнхий найруулагч ТС, УГЗ С.Сүхбаатар, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/ нар хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Хурлын үеэр тус тоглолтын ерөнхий найруулагч С.Сүхбаатар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн өмнөх жилүүдийнхээс шинэ уран бүтээлүүд, хуучны сэтгэлд хоногшсон мартагдсан шинэ жилийн дуунуудаас үзэгч, сонсогчдодоо толилуулахыг онцоллоо. Шинэ жилийн хамгийн том тоглолтын онцлог нь 200 гаруй уран бүтээлчдийн зүрх сэтгэл, авьяас хөдөлмөр шингэсэн баярын тоглолт гэдгээрээ онцлогтой аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сэнгүр / 2016 12 сар 27/

    энэ урлагийхан энэ жил энэ тэр тоглолтоо болимоор юм ард түмний халаасыг сэгсэрсэн луйварчид болмон болоогүй орилж энэ хямралын үед юугаа хийнэ ядаж байхад хүүхдүүд уруу татаад

    Хариулах