Утааны жагсаалыг улстөржүүлж буй Женкогийн хүмүүс больё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 26 ・ 4

Улаанбаатар хотын Агаарын бохирдол 10, 11 сараас эхлэн, 12,1,2-р сард ихэс=ч оргил хэмжээнд хүрдэг. Эдгээр сард нийт ажиглалтын 50 орчим хувьд  “Агаарын чанарын стандарт”-аас давж бохирдон, өмнөх оноос хүхэрлэг хийн агууламж агаарын чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссээр байгаа.

 Агаарын бохирдолын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч төр засгийн болон гадна дотны санхүүгийн байгууллагуудын анхаарлыг татсан асуудлуудын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гурван том эх үүсвэр байна. Нэгдүгээрт гэр хорооллын айлуудын нүүрсний утаа, хоёрдугаарт  авто тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа, мөн цахилган станцуудын утаа зэрэг нь хотын утааг нэлэнхүйд нь бүрдүүлж байна. Энэ их агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэнд, ураг, нярайд нөлөөлж, амьсгалын замын өвчин, хорт хавдар зэрэг өвчний эх үүсвэр болдог.

Агаарын бохирдлоороо Улаанбаатар хот дэлхийн улсуудыг тэргүүлсэн жагсаалт саяхан гарсан. Хэрээс хэтэрсэн энэ бохирдолд хүн бүр санаа зовж байгаа боловч дотор нь амьдарсаар. Үр хүүхдээ ханиад, хатгаа тусан зовж шаналж байгааг харах эцэг эхчүүд тэсэхээ байгаад өнөөдөр жагсаал хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол манайд дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011-2015 он хүртэл нийтдээ 132.5 тэрбум төгрөг зарцуулсан юм байна. Гэвч огтхон ч үр дүнгээ өгөөгүй.

Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газруудын үед агаарын бохирдлыг бууруулахын тулд их мөнгө зарсан ч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд утааг огтхонч бууруулаагүй буруутнууд. Тэр дотор Женко Х.Баттулга ч багтана. Гэтэл өнөөдөр болж буй утааны жагсаалыг утгаар нь дэмжиж, өөгшүүлэн турхирч байгаа хэсэг бүлэг нь Женкогийн хүмүүс. Женко утаа хэмээх эмзэг сэдвээр эхчүүдийг уриалан дуудсан нь энэ. Гэхдээ үнэхээр өөрсдийн үр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зоиулан, үнэт сэтгэлээсээ утаанаас салах гэж жагсаал хийж буй хүмүүс байгаа. Тэднийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Гэхдээ утааг гэдэг сэдвийг далимдуулан, МСS болон Х.Баттулга нар бие биенээ буруутгаж, утааг улстөржүүлж, Х.Баттулгын хүмүүс эхчүүдийг хэт уриалан дуудаж байгаа юм. Аливаа асуудалд улстөрчид орооцолдоод, улстөржүүлсэн аливаа асуудал тэнэглэл болж хувирдаг. Бас ямарч үр дүнд хүрдэггүй. Жирийн ээжүүдийн хажуугаар утаа гэж улстөржөөд байгаа Х.Баттулгын хүмүүс больё.  

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 27/

    улс төржөөд эхлэх шив дээ. Утааг шийдэх арга замаа олоод эхний үр дүнг гаргачихвал 20 оны сонгууль МАН намынх болох нь гарцаагүй.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    юм л бол нам ярьдаг малнууд их болжээ,улс орноо бодох цаг болсон шүү идэж ууж албан тушаал гударч ханасан бол

    Хариулах
  • шаабар / 2016 12 сар 26/

    Арай ч дээ. Утаа бодитой байна, хүмүүс хордож байна хүүхдүүд өвчилж байна. Хэн байх нь хамаагүй утааг арилгахын төлөө эхчүүд жагсах нь буруу гэж үү. Утаа улс төрийн намын харьяаллаар хордуулдаг болж байна уу. Юу бичиж байгаагаа бодооч. Женко байна уу МСС нь байна уу адилхан л хордоцгоож байгаа биз д

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 26/

    Хүүхдүүдээ олигтойхон асрахгүй байж, юун жагсах вэ, маанаг хүүхнүүд зайлаа, АН-ын гар хөл болсон хэдэн юм

    Хариулах