Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 03
・ 1

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм.
Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурах аж.
Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Гэвч Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн.
Тодруулбал, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, согтууруулах ундаа худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, авто бензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эхүүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйлажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэх ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.