Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 03
・ 27

1998 оноос хойш учир нь олдохгүй шахуу байсан С.Зоригийн хэргийн шүүх хурал оны өмнө болж, уг хэрэгт гурван хүнийг буруутган 25 хүртлэх жилийн хорих ял оноосон. Үүний дараа улсын Ерөнхий прокурор Энх-Амгалан чуулганы үеэр гишүүдийн асуултанд хариулахдаа Зоригийн хэргийг үйлдсэн этгээдүүд дөрвөн хүнийг гэртэй нь шатаасан гэх зүйлийг хэлсэн.
Тэгвэл нэгэн гэр бүлийнхэн 2007 онд Эрдэнэт хотод гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд уг хэргийг үйлдсэн буруутан олдоогүй байсан юм байна. Өөрөөр хэлбэл Содномдаржаа нар дээрх гэр бүлийг шатаасан хэрэгтнүүд гэдгшийг шүүх тогтоожээ.
Харин учир битүүлгээр амь насаа алдсан энэ гэр бүлийн нөхөр нь Ш.Отгонбилэг агсны бие хамгаалагч залуу байжээ. Дээрх хамгаалагч залуу С.Зоригийн амь насыг захиалгаар Содномдаржаа нартай хамтдаа хөнөөсөн гэж шүүх үзжээ. Тэгэхээр захиалагч нь Ш.Отгонбилэг агсан байж таарах гээд байгаа юм. Ингээд Содномдаржаа нарыг буруутгасан шалтгаан нь дээрх хамгаалагчтай хамт хүн амины хэрэг хийчихэээд хэргийг нуун дарагдуулахын тулд түүнийг хөнөөсөнд хамаг учир байгаа гэх. Ер нь дээрх айлыг Содномдаржаа нар шатаасан нь үнэн боловч С.Зоригийн хэргийг үйлдсэн үү гэдэг асуудал багахан эргэлзээтэй хэвээр байгаа. Гэхдээ анхан шатны шүүхээр бол үйлдсэн гээд тогтоочихож байгаа нь тэр.
Нэг зүйлийг эргэн саная. Өнгөрсөн жил Зоригийн хэргийг шалгаж байх явцад Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн фэйсбүүк хуудснаа нэгэн ноцтой мэдээллийг тавьсан. Тэрбээр "Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэж бичсэн. Түүний энэ ноцтой мэдээлэлээс харахад С.Зоригийн хэрэгт Ш.Отгонбилэг агсан холбоо хамраалтай болжээ гэж ойлгогдож байгаа юм.
Ш.Отгонбилэг агсан нь УИХ-д Завхан аймгаас сонгогдож байсан бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр 1986-1998 онд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан. Харин талийгаач С.Зориг 1992-1998 онд УИХ-ын гишүүн байсан бөгөөд 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан байдаг. Өнгөрсөн жил Содбилэг тэгэсхийгээд чимээгүй болсон. Гэхдээ тухайн үед Эрдэнэтээр дамжуулан олох гэж байсан мөнгөний асуудалд С.Зориг оролцож төвөг удаж байсан гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл уг хэргийн захиалагч нь нас барсан учир дээрх хэдэн нөхдөөс өөр хэргийг тохох хүн олдоогүй болтой.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.