Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 03
・ 2

Зоригийн хэргийн шүүх хуралтай холбогдуулан С.Оюун мэдэгдэл гаргасан. Тэгвэл тэрээр ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ "Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн мэдээллүүд байдаг. Тэр хүмүүсийн дийлэнх нь улс төрийн зохион байгуулалттай аллага байсан болов уу гэдэг таамаглалыг хэлсэн байдаг. Гэтэл одоо ахуйн шинжтэй, шуналын сэдлээр үйлдсэн хэрэг ч болчихов уу. Тэгсэн хэрнээ захиалгатай ч юм шиг. Захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй.чигдөр би хохирогчдыг төлөөлж шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа тухайгаа мэдэгдэл гаргасан. Би яагаад эргэлзэж байгаа вэ гэдгийг хэлэх эрхгүй. Учир нь, уг хэрэг төрийн нууц гэдэг үндэслэлээр. Нөгөө талаасаа бас хууль хяналтынхан шүүгдэгчдийг хэрхэн нотолсноо мэдээлэх боломжгүй. Мөн л төрийн нууц гэдэг утгаар. Ингээд бүгд утгагүй байдалд орчихоод байна. Би анхнаасаа л хэргийг нээлттэй болгоё гэж Нийслэлийн прокурор, шүүхт хүсэлт гаргасан. Энэ хэрэг чинь хүн амины хэрэг. Хүн амины хэргийг нууцаар шүүнэ гэж юу байдаг юм бэ. Зарим хэсгийг нь хаалттай хэлэлцээд зарим хэсгийг нь хуралдаж болох юм. Бид ийм л шаардлага тавьсан. Харамсалтай нь, Нийслэлийн прокурор энэ бидний хүсэлтийг хүлээж аваагүй.
Мөн бид шүүх дээр хэргийн нууцлалыг нууц байлгана гэдэг дүгнэлт нь өөрөө төрийн нууцын дагуу болсон уу үгүй юу гэдэг дээр шинжээчдийн бүрэлдэхүүн томилох хүсэлт тавьсан. Тэрийг бас хүлээж аваагүй. Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй гэсэн тул би эсэргүүцээд оролцоогүй. Би нэгэнт хаалттай юман дотор ороод, тэнд дотор өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй гарч ирнэ. Эргэлзээтэй эсвэл итгэлтэй гэдэг дээр өөрийн байр сууриа илэрхийлж чадахгүй. Тиймээс тэр процессын нэг хэсэг болохыг хүссэнгүй.
Бид өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хаалттай байдалд байгаа шинжээчийн дүгнэлтийг хянаж өгөөч ээ гэдэг албан тоот хүргүүлсэн. Ард түмэн минь энэ олон жил хэргийг илэрнэ гэж итгэж ирсэн. Бид ч гэсэн найдаж, итгэж, хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн. Уг нь хэрэг шүүхэд шилжихэд нээлттэй болно гэсэн ойлголттой явсан. Гэтэл болоогүй. 18 жилийн дараа анх удаа хавтаст хэрэгтэй танилцах боломжийг хохирогчдод олгосон. Өмнө нь мөрдөн байцаалтын нууц гээд энэ хавтас хэрэгтэй танилцуулдаггүй байсан. Гэхдээ төрийн нууц учраас гарын үсэг зураад танилцсан байгаа. Прокурор хариулт өгөх болов уу даа. Өмнө нь хүн амины хэргийг хаалттай хэлэлцэж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Зарим хэргүүдийн тодорхой хэсгийг хаалттай, зарим хэсэг нь нээлттэй хэлэлцэж байсан тохиолдол байсан юм билээ.
Би энэ хэргийг бүрэн шийдэгдсэн гэж ерөөсөө бодохгүй байна. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн мэдээллүүд байдаг. Тэр хүмүүсийн дийлэнх нь улс төрийн зохион байгуулалттай аллага байсан болов уу гэдэг таамаглалыг хэлсэн байдаг. Гэтэл одоо ахуйн шинжтэй, шуналын сэдлээр үйлдсэн хэрэг ч болчихов уу. Тэгсэн хэрнээ захиалгатай ч юм шиг. Захиалагч нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй" гэсэн байна.
Эх сурвалж: Eagle.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.